Германы Бундестаг буюу Парламентын гишүүд 462-150 гэсэн саналын харьцаатайгаар Ангела Меркелийг гурав дахь удаагаа канцлераар сонголоо. Ингэснээр Меркель Их Эвслийг тэргүүлэн ажиллахаар болж байна.
Түүний тэргүүлдэг Христийн Ардчилсан Холбоо болон Социал Демократ намуудаас бүрдсэн эвсэл 631 суудалтай парламентын доод танхимд үнэмлэхүй олонхи буюу 504 суудалтай болоод байгаа юм. Ийнхүү шинэ эвсэл байгуулагдаж байгаа ч Герман улсын төсвийн талаарх хатуу байр суурь өөрчлөгдөх магадлал тун бага гэдгийг ажиглагчид хэлж байна.
Парламентын санал хураалтаас өмнө Социал Демократ намынхан дотроо нухацтай хэлэлцсэний эцэст эвслийг дэмжих шийдэлд хүрчээ. Тус нам үндэсний хэмжээнд цалингийн доод хэмжээг тогтоох саналыг гаргасан бөгөөд 2015 оноос эхлэн нэг цагийн ажлын хөлсийг 8.5 евро буюу 11.5 ам.доллараар тогтоохоор болоод байгаа ажээ. Меркелийн ойрын хүмүүсийн нэг болох Вольфганг Шойбле сангийн сайдын албаа үргэлжлүүлэн хашихаар болсон бол Социал Демократ намын дарга Сигмар Габриел эдийн засгийн хөгжлийн сайд, дэд канцлераар ажиллах юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/