УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх ажлыг хийх үеэр техникийн саатал гарсан нь маргаан дагуулсан юм. Ялангуяа 10 эмэгтэй гишүүнийг 17 гэж таних, тийм гэхээр үгүй гэж бүртгэх гэх мэт олон зөрчил гарлаа. Тиймээс хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх асуудлыг хуулиар зохицуулсны дараа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Дашрамд дурдахад, МАН-ын бүлэг завсарлага авсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж системийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд УИХ-ын дэгийн тухай хууль батлагдсаны дараа хурууны хээгээр бүртгэх системийг ашиглах нь зүйтэй гэсэн саналыг гаргасныг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар мэдэгдсэн юм. Хууль батлагдах хүртэл хуучин системээр явуулахаар болсон нь МАН-ын бүлгийн авсан завсарлага үндэслэлтэй байсныг харууллаа. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байв.
Завсарлага авсан талаараа МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийв. Энэхүү хэвлэлийн бага хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай парламентч Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар оролцлоо. Завсарлага авах болсон шалтгаанаа тайлбарласан гишүүдийн үгийг бүрэн эхээр нь хүргэе
.
С.Бямбацогт: УИХ гишүүддээ ялгавартай хандаж байна
-Гишүүдийн хурууны хээгээр ирц бүрдүүлж эхлэх үед нэлээд алдаатай ажилласныг та бүхэн анзаарсан байх. Энэ тоног төхөөрөмжийг ашиглах хууль батлаагүй байхад асуудлыг хүчээр шийдэх гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байна гэсэн үг. Ер нь хууль зөрчих, хүч түрэх асуудал газар авсан. Хурууны хээгээр ирц бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд одоогоос жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. Жилийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй мөртлөө Д.Эрдэнэбат, А.Бакей, Н.Батцэрэг нарын гишүүдийн гурван хоногийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцээд явж байгаа нь УИХ гишүүддээ ялгавартай, тэгш бус хандаж байгаагийн илэрхийлэл. Бид МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, эрх баригч намын гишүүд гурван байнгын хороонд харьяалагддагийг өөрчлүүлэх гэж удаан хугацаанд ярьж байгаа ч шийдэгдэхгүй байна.
Нэгдүгээрт, тоног төхөөрөмжөө шалгаж найдвартай ажилладаг болгох, хоёрдугаарт, хууль зөрчиж биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, гуравдугаарт, УИХ-ын гишүүдийг ялгаварлан гадуурхдаг биш эрх тэгш, эрх үүргээ биелүүлэх боломж бололцоогоор хангая гэдэг үүднээс бид завсарлага авсан. Ухаалаг төр рүү шилжих гэж байгаа бол парламент ойлголцож зөвшилцдөг байх ёстой. Парламент бол зөвшилцлийн байгууллага. Харамсалтай нь тийм тогтолцоо нь үгүй болоод удаж байна. Эрх баригч хүчнийхэн Ардын намынхан төрийн ажлыг гацаадаг гэж хэлж магадгүй. Ийм байдлаар жил гаруйн хугацаанд эрх баригчид бусад руу буруугаа чихлээ. Бид төрийн ажлыг гацаагаагүй, бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжээд ажиллаж байгаа.
Д.Лүндээжанцан: УИХ-ын гишүүдийн санал өгөх эрхэнд халдаж байна
-Парламентыг амилуулдаг зүйл бол парламентат ёс юм. Энэ зарчим Монголд зөрчигдөөд олон улсын хэмжээнд эвгүй харагдах хэмжээнд хүрлээ. Өнөөдөр ардчилал улам урагшаа тэлж өрнөн дэлгэрэх ёстой байтал хумигдаж, хязгаарлагдаж байгаа нь Монгол Улс ардчилал биш дарангуйлал руу явж байна гэсэн үг. Ийм учраас Монгол Улсын төрийн тэргүүн том төрөөс ухаалаг төр рүү шилжих санаачилга гаргасан нь эцсийн эцэст парламент нь парламент шиг байя, Засгийн газар нь Засгийн газар шиг байя, байр сууриа олъё гэж манай намын ярьж дэвшүүлж буй санаачилгатай агаар нэг байгаа юм. Ухаалаг төртэй болох тунхагт гарын үсэг зурах болохоор бүгдээрээ зурчихдаг, яг ажил хэрэг болгох гэхээр шал өөр 180 хэмийн зөрүүтэй байгаа учраас би хурууны хээгээр ирц бүрдүүлэх асуудлыг жижиг асуудал гэж үзэхгүй байна.
Хурууны хээгээр санал өгөх нь байдаг л асуудал. Өөр хүний товчлуур дээр дардаг муу зуршлыг бид арилгах ёстой. Сая оруулж ирсэн тоног төхөөрөмж бол иш мухаргүй мугуйдалсан, захиргаадсан, УИХ-ын даргын индэр дээр аваачиж хүн хүнээр бөхөлзүүлж хурууны хээг нь авахаас хэтрэхгүй байна. Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл хурууны хээгээр товчлуур дээр санал өгдөг л болгох хэрэгтэй. Тийм заалт, санаа гурван хоногийн өмнө өргөн мэдүүлсэн олонхийн бүлгийн гишүүдийн хуулийн төсөлд алга байна. Энэ хуулийн төслөөр бол хэн түрүүлж ирсэнд нь ярих эрх олгох гэнэ. Парламентад ярихдаа гол нь биш, ярихаас гадна саналаа өгөх нь чухал. Мандат авсан сонгогчдынхоо саналыг хамт дарж байгааг ойлгох хэрэгтэй. Хууль зүйн зөрчлөөрөө УИХ-ын гишүүдийн санал өгөх эрхэнд халдаж байна. Гишүүд бүртгүүлсэн л бол саналаа хэлэх эрх нь нээлттэй. Гэтэл хэн түрүүлж ирсэн нь саналаа хэлнэ гэдэг байдлаар зохицуулах боломжгүй. Байнгын хороо, бүлгийн хуралдаан дээр ингэж болно. Харин нэгдсэн хуралдаан дээр ийм байдлаар зохицуулах ямар ч боломжгүй. Байнгын ажиллагаатай парламент үүсээд 24 дэх жил рүүгээ орж байхад ийм арагшаа ухарсан алхам хийлээ. Энэ бол жижиг зүйл биш. Олонхийг бүрдүүлж байгаа нам, эвслийн бүлгүүдэд дохио санамж өгөх үүднээс манай бүлэг хоёр өдрийн завсарлага авлаа. Зарим үед гишүүдийн хамгийн сүүлд нь үг хэлэх шаардлага гардаг. Тэр тохиолдолд заавал хоцорч ирэх шаардлагатай юу гэсэн асуулт гарч байна. УИХ-ын гишүүний хувьд зарим үед хойно, урд ярих асуудал гарна. Жишээ нь, 1990 онд Улсын бага хурлын дарга Р.Гончигдорж намайг асуулт, санал хэлэх гэж нэлээд хойгуур нэрээ бичүүлсэн байхад заавал эхэнд нэр дууддаг байсан. Ямар учиртай вэ гэхээр энэ хүн бүлгийнхээ гишүүдэд нөлөөлж, бусдын үгэнд няцаалт хийж магадгүй гэдэг үндэслэлээр ингэж зохицуулдаг байлаа.
Ц.Нямдорж: УИХ-ын дарга АН-ын бүлгийн дарга шиг ажиллаж байгаа
-Ирц сүүлийн үед УИХ-ын ч тэр, байнгын хорооны төвшинд ч тэр бүрдэхээ байсан. Аль ч байнгын хороонд орсон гурав, дөрөв хүн л сууж байдаг, манаачийн үүрэг гүйцэтгэдэг хэдхэн л хүнтэй болсон шүү дээ. Бусад нь хаашаа зугаалаад, юу хийгээд явдаг нь мэдэгддэггүй. 2014 оны төсөв, мөнгөний бодлого баталснаас хойш УИХ хэрэг дээрээ амралтын байдалд орсон. Хийх хэлэхээ олж ядаад бүр болохгүй бол тав дахь өдөр Ерөнхий сайдын мэдээллийг сонссон дүр эсгэж олон нийтийг хуурсан л байдалтай байна. Цаана нь юу явагдаж байна гэхээр парламентын хямрал явагдаж байна. Парламентын зөвшилцөл, ойлголцол байхгүй болсон, үүнээс үүдэлтэй парламентын хямрал, парламентын хямралыг дагасан эдийн засгийн нэмэлт хүндрэлүүд бий болж байгаа юм. Хурууны хээ авдаг төхөөрөмжийн тухайд хуульгүй гэдгээ эрх баригчид хүлээн зөвшөөрчихсөн. Хүлээн зөвшөөрч байгаа учраас хуульд өөрчлөлт оруулахаар эрх барьж байгаа хоёр бүлгийн дарга нь гурван хоногийн өмнө хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Түүнийгээ УИХ-аар хэлэлцээгүй байж шууд өнөөдрөөс хэрэгжүүлэх гэж оролдож байна. Парламентын хямралд бодит шалтгаан бий.
Эрх барьж байгаа хүчний тал хувь нь сайд болсон. Х.Тэмүүжинг эс тооцвол сайд нар УИХ болон байнгын хорооны хуралдаанд бараг ирдэггүй. Эрх барьж байгаа 44 хүнээс 15-16 нь хэрэг дээрээ парламентын үйл ажиллагаанд оролцохоо байчихаад байна. Үүнээс болоод ирцийн асуудал хурцдаад байгаа юм. Хурлаа хийхийн тулд цөөнхийн бүлгийн гишүүдийг байнгын хороонд ижил байдлаар хуваарилаад өгөөч гэж санал тавихад бүтэн жил хэрэгжүүлэхгүй байна. Энэ ажлыг хийх ёстой хүн нь УИХ-ын дарга З.Энхболд. УИХ-ын дарга АН-ын бүлгийн дарга шиг ажиллаж байгаа учраас парламентын дотоод хямрал улам гүнзгийрээд байна. Хуульгүй байхад ирцийн асуудлыг ингэж шийдвэл сүүлд нь юунд хүргэх бол. Энэ утгаараа парламентын хямрал дээд цэгтээ хүрчихээд байна. Ер нь лавшруулж яривал парламентын хямрал нь эдийн засгийн хямралын анхдагч эх үүсвэрийн нэг болчихоод байна. Засгийн газартаа хяналт тавьж чаддаггүй, 44 хүний тал хувь нь сайд болчихсон учраас бүр эрхэлчихсэн. Өнөөдөр УИХ ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэвэл Засгийн газрын хүссэн болгоныг хийдэг, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхээс бүрэн хэмжээгээр татгалзсан ийм парламент боллоо. Үүнд Засгийн газрын гишүүд эрэмшээд ажлаа хийхээ больсон. Ихнаядын төсвийн орлого тасалдууллаа, ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чаддаггүй, тэгсэн мөртлөө шаардлагагүй байхад гаднаас зээл авч амиа аргацаах гэсэн байдал бий болчихоод байна. Ийм асуудал бий болсон учраас өнөөдөр УИХ-д хурууны хээ нэвтрүүлэх биш тараах тухай асуудлыг яриач ээ, болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмны эх үүсвэр УИХ-ын бүрэлдэхүүнд байна, эрх баригчид тал хувь нь сайд болсноос парламентын хямрал үүдэлтэйг хэлж сануулж байгаа. Энэ шалтгаанаар манай намын бүлэг завсарлага авч байна.
Ер нь Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудал ярих гэж байхад өмнүүр нь батлагдаагүй хуулиар хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх асуудал оруулж ирж байгаа нь их хурлыг дотроос нь удирдаж байгаа хүн хямраах оролдлого хийж байгаа мэт харагдахаар байна. Шинэ Үндсэн хууль батлагдаж, парламент байгуулагдсанаас хойш зургаан удаагийн сонгууль явагдсан. Зургаан удаагийн сонгуулийн үр дүн янз янз байсан. Гэхдээ өнөөдрийн парламент шиг дарга нь парламентаа хямруулдаг, олонхи, цөөнхийг хооронд нь дайсагнуулж ноцолдуулдаг удирдлагатай байгаагүй. Би жишээ нь, 36+36 гэсэн бүрэлдэхүүнтэй, АН, Ардын нам хамтран байгуулсан Их хурлыг удирдаж байсан. Аль алиных нь эв зүйг олж удирдахгүй бол парламентын хямрал үүсчих гээд болдоггүй юм. Миний дараа Д.Лүндээжанцан удирдсан. Д.Дэмбэрэлийн 45:25 суудлын харьцаатай хамтарч засаг байгуулсан парламентыг удирдаж байсан.
Бүхнийг дур зоргоор, хүчээр шийдвэрлэх, айлган сүрдүүлэх дарангуйллын шинжтэй үйл ажиллагааг парламентыг удирдах ажиллагаанд хэрэглээд байгаа учраас энэ парламент гэр бүлийн харьцаагаар яривал сэтгэл нь хоёр тийшээ явчихсан эхнэр, нөхөр хоёр шиг болчихож. Энэ асуудлаа болиоч гэж бүтэн жил парламентын удирдлагад хэлсэн ч үг авахгүй байна. Парламентын хямрал сайн юманд хэзээ ч хүргэдэггүй. Эцсийн дүндээ ард түмэн энэ парламентад хариуцлага тооцох цаг болсон байж магадгүй гэж надад бодогдож байна. УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал дээд цэгтээ шалдаа унасан. Телевизийн камер, сэтгүүлчдийн өмнө нэг их ажил хэрэгч хүний дүр эсгэдэг мөртлөө энэ өрөөнөөс гарангуутаа хувийн ажил хөөцөлддөг, гадаадад зугаалдаг ийм л парламенттай боллоо. Монголын парламентын түүхэнд ийм замбараагүй явдал гарч байгаагүй. Одоо парламентын гишүүд өөрсдөөсөө хариуцлага асуух хэрэгтэй.