Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 18. Өглөгт охин одтой Хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 08.46-д мандаж, 17.05-д жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Бүтээлч өдөр. Мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн тэнэг зүйлд итгэх гэсний хэрэггүй. Өнөөдөр ахиц дэвшил гарч мэднэ. Чигээрээ урагшилж байгаа ангараг таны сүүлийн үед хойшлуулж байсан ажил хэргээ одоо хийх хэрэгтэй гэсэн дохио өгнө. Та чухал бизнесийн төслийн талаар сонсож эсвэл нэр хүндтэй компаниас хамтрагч болох санал авч эсвэл мөнгө их авчирах гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Сайн найзуудаа хайртай хүмүүсээрээ хэрэгтэй үедээ туслуулахыг зөвшөөр. Сүүлийн үед мөрөн дээр тань овоороод байгаа нэмэлт ачаануудыг тань хөнгөвчлөн өгч туслахыг нь зөвшөөр.
Хумхын орд (1/20-2/18): Холимог өдөр. Өнөөдөр маш олон зүйлс таны сэтгэлийг хөдөлгөж, урам зориг төрүүлэх ба та өөрт юу тохиолдсон талаараа хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг хүсч болох юм. Гэвч өөрийнхөө санааг бусдад хэт тулгахаас болгоомжлоорой. Өөрийнхөө юу хүсч байгааг, юу танд урам зориг төрүүлж байгаа талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй.
Загасны орд (2/19-3/20) Нигүүлсэнгүй өдөр. Өнөөдөр өөрийн гэр, ажлын өрөө болон машины гражаа цэвэрлэн цэгцлэхэд таатай өдөр. Удаан өмсөөгүй хувцас, хүүхдийнхээ хэрэглэдэггүй тоглоом болон ашигладаггүй эд хогшлоо ялган ойролцоох хүмүүнлэгийн байгууллагад хандивла. Ингэснээр тэдгээр зүйлс нэгэн цагт танд үнэ цэнэтэй байсан шиг тэдэнд ч бас үнэтэй зүйл болж хувирах болно. Ганц бие загаснуудын хувьд хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Харин аль хэдийн хайр дурлалаа олсон нь сүй тавих эсвэл гэрлэх санал хүлээн авч магадгүй.
Хонины орд (3/21-4/19): Ашиг тустай өдөр. Өглөө эрт хэн нэгэн танд саад болох бөгөөд энэ нь үнэхээр уур хүрэм байх болно. Өөрийгөө бусдад бүү ашиглуул. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрөх эсэхийг үл харгалзан өөрийгөө эрх чөлөөт хүн гэдгийг нотлон харуул. Албан маягаар бүх ажлаа хий. Ингэснээр таны санаа тодорхой бөгөөд товч байж чадна. Өөрийгөө хэн болохыг нотлон харуулж чадвал хамт ажиллагсдын дунд таны нэр хүнд өсөх болно. Хайртай хүн тань хүүхэдтэй бол танд бэлэн гэр бүлийг авчирч буй хэрэг. Амралтын өдрүүдээ илүү сонирхолтой өнгөрөөхөд өөрийгөө бэлд.
Үхрийн орд (4/20-5/20): Зөрчилдөөнтэй хоёрдмол өдөр. Өөртөө төвлөрөн үхрийнхэн дотроо бодлоо хадгалах болно. Тэднийг бүгд ойлгож чадахгүй. Өдрийн эхний хагаст гутарсан байдалд орж болзошгүй. Та амгалан байдлыг олохын тулд ганцаараа байх шаардлагатай. Ялангуяа машин баригчид болгоомжтой байгаарай. Осол аваарт орох магадлал өндөр байна. Харин өдрийн төгсгөлд амьдралын бүх салбарт сайн цаг үе ирж таны амьдралын бүх зүйл сайн сайхан тогтвортой байна.
Ихрийн орд (5/21-6/21): Хүсэл тэмүүлэл дүүрэн өдөр. Өөрийнхөөрөө байх нь зүйтэй. Гэнэтийн үйл явдал болон цагаа олсон мөч нь боломж олгоно. Бусад хүмүүсээс урьдчилан шийдэх гэж оролдох хэрэггүй. Хүмүүсийн хэлснээс өөрт чухал гэснийг сурах хэрэгтэй. Хэрэв бизнесийн уулзалт маргаантай болбол олон төрлийн санаанууд эргэлдэх болно. Эрхзүйн зөвлөгөө авч уулзалт хэлэлцээрээ түр зогсоох хэрэгтэй. Тэгвэл илүү амжилттай болно. Сул байхыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Хамтрагчтайгаа цуг сууж аливаа маргаантай асуудлаа хэлэлц. Асуудлыг тань шийдсэн гайхалтай зүйл байж магад. Юу хэлснээ ухамсарлаж өөрийн илүүд үзэж буй зүйлээ хамгаалах хэрэгтэй.
Мэлхийн орд (6/22-7/22): Амжилттай өдөр. Одоогийн байгаа хийх ажлын жагсаалтаа гүйцээн чухал ажлуудыг хийхэд онцгой сайн өдөр. Та нарын ихэнх нь сэргэлэн байж өдөр тутмын үүрэгт ажил болон мэргэжлийн үүрэг хариуцлагаа тогтвортойгоор гүйцэтгэхэд өдөр тутмын хүчин чармайлтдаа анхаар. Маргаанд ялах нь танд чухал бол хэлэлцүүлгээ одоо эхлэ. Таныг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн найдварыг бэхжүүл.
Арслангийн орд (7/23-8/22): Хэт их ажлын ачаалал таны бүтээлч байдалд саад болж, уур уцаарыг чинь хүргэнэ. Тэгсэн хэдий ч та аливаад уужуу тайван сэтгэлээр хандах хэрэгтэй. Хязгаарлагдмал байдалдаа хэт их анхаарал хандуулах хэрэггүй. Энэ нь таны дутагдалтай тал руу анхаарал татах болно. Эерэгээр сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүү байж чадна. Хүүхэдтэй холбоотой хэцүү нөхцөл байдал үүсч магад. Гэхдээ зарим эцэг эхүүд хүүхдийнхээ спортын юм уу сурлагын амжилтаар бахархах болно.
Охины орд (8/23-9/22): Өнөөдөр ажил хэргийн уулзалт амжилтгүй болох магадлалтай. Түүнчлэн ямар ч асуудлын шийдэл танаас асар их цаг зав хүч хөдөлмөрийг барах болно. Хамтын төсөлдөө шинэ хүмүүсийг татан оролцуулах зайлшгүй шаардлага тулгарна. Ингэж хамтран ажиллах нь танд ашигтай. Өчигдрөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Хүмүүстэй харилцахад бэлэн бай. Эдийн засгийн хүндэвтэр асуудлуудтай тулгарна. Гэхдээ энэ асуудлаа маргаашийн өдрийг хүртэл хойшлуулахад буруудах юмгүй. Үр хүүхэд хамаатан садантайгаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Жинлүүрийнхэн харьцангуй тайван жаргалтай байх ч зарим нэгэнд нь дааж давшгүй зовлонд унасан мэт мэдрэмж төрнө. Хэрэв та хэн нэгэнд өөрийн буруугаа хүлээх хэрэгтэй байгаа бол өөрийн оюун санаагаа цэвэрлэ. Тэгээд та бүхнийг шинээр эхэлж чадна. Амралтын өдрүүдийг цаашдын хайрын холбооны үрийг тарих хүсэл тэмүүлэлттэйгээр зохион байгуулж төлөвлө. Жинлүүрийнхэн олон танилтай байх нь их бөгөөд найз нөхөд чинь нийлж суух, эсвэл бүлгээр зохиох арга хэмжээндээ таныг оролцоход дуртай байх болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эв найртай өдөр. Энэ өдрийн бүтэн сap хайрын сугар гарагтай давхцаж дотно харилцаа болон өөрийгөө үнэлэх мэдрэмжийг тань дээшлүүлнэ. Та бусдын гоо сайхан болон авьяас чадварт атаархах болно. Гэвч үүний оронд өөрийнхөө гадаад байдалд анхаарал хандуулахыг завлөж байна. Өөрийн үсний засалтыг өөрчлөхдөө бүү эргэлз.
Нумын орд (11/22-12/21): Танд ойрын болон холын хамаатнуудтайгаа бүгдтэй нь танилцах боломж олдоно. Урьдын хаалттай байсан таны гар бүх хүнд нээлттэй байх болно. Тэвчээртэй бай. Сарын эцсээр байдал сайжирч та шинэ оноо сэтгэл хангалуун тэмдэглэх болно. Энэ онд та мөнгөтэй элбэг дүүрэн байх нь. Өөрийнхөө дуусгаж чадахгүй ажлын төслүүдэд дарагдахыг та хүсэхгүй байгаа биз дээ. Өөрийгөө хамгаалах чадвар сайтай нумын ордныхны хувьд бага зэрэг л хичээн шинэ зүйлийг хийж үзсэнээр юу олж авахыг хараад та гайхах болно.