ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 10 гаруй жил хоригдоод байгаа Михайль Ходорковскийг удахгүй өршөөнө гэж мэдэгджээ. Путин сэтгүүлчдэд хандан Ходорковскийгоос өршөөх хүсэлт хүлээж авснаа мөн хэлсэн байна. Гэхдээ Кремлийг шүүмжлэгчид хүсэлт гаргасан гэсэн энэ мэдэгдлийг няцаасан бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хүсэлтэд Ходорковский гарын үсгээ зурсан байсан гэж AFP агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Олон хүн Ходорковскийг улс төрийн хоригдол гэж үздэг бөгөөд түүний хоригдох хугацаа ирэх оны 8-р сард дуусахаар байгаа юм. Одоо 50 настай Ходорковский, Платон Лебедев нарыг 2010 онд газрын тос шамшигдуулж, мөнгө угаасан хэрэгт буруутгаж, ял оноосон билээ. Газрын тосны аварга компани байсан Юкосийн захирал асан тэрээр 2004 онд Оросын хамгийн чинээлэг хүнээр тодорч байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/