logo
Токио хотын захирагч бусдаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч улмаар огцров

Токио хотын захирагч бусдаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч улмаар огцров

2013/12/20
Японы нийслэл Токио хотын захирагч Наоки Иносе сонгуулиас өмнө дуулиан тарьж байсан сүлжээ эмнэлгээс мөнгө асвнаа хүлээн зөвшөөрч, улмаар огцорчээ. Тэрээр уг сүлжээ эмнэлгийг эзэмшдэг Токушукай компаниас 50 сая иенийг хувьдаа авсан зээл байсан хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ Иносе зээлээ эргүүлэн төлсөн бөгөөд огцорч байгаа шалтгаанаа өөрийнхөө талаар бий болсон эргэлзээг арилгаж чадсангүй хэмээн тайлбарлажээ. Тэрээр өнгөрсөн оны 12-р сард дэлхийн хамгийн том хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог Токиогийн захирагч болж байсан юм. Ноён Иносе 2020 оны Олимпийг зохион байгуулах эрх авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэгд тооцогддог ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш