Өнгөрсөн Лхагва гарагийн орой АНУ-ын Холбооны санхүүгийн тогтолцоо, санхүүгийн байгууллагуудын аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагаас АНУ-д томоохонд тооцогдох "Target" сүлжээ дэлгүүрийн 40 орчим сая үйлчлүүлэгчдийн зээлийн картын мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар мэдэгджээ. "Target" сүлжээ дэлгүүрийн удирдлагуудын мэдээлснээр тус сүлжээ дэлгүүрүүдээр "Хар Баасан" гарагаас хойш буюу 11 сарын 27-оос 12 сарын 15-ны хооронд үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдийн зээлийн болон төлбөрийн картын мэдээлэл гэмт этгээдүүдийн гарт орсон байж болох гэнэ.
Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд урьдчилсан таамгаар гэмт хэрэгтнүүд үйлчлүүлэгчдийн зээлийн картын соронзон тууз дахь мэдээлэлд нэвтэрснээр дууриамал карт хийж ашиглах, улмаар картын нууц дугаарт нэвтрэх боломжтой байгаа бол үйлчлүүлэгчдийн данснаас бэлэн мөнгө авах эрсдэл байгаа аж.
Болсон явдалтай холбогдуулж "Discover" болон "American Express" компаниуд үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой алхмууд авч хэрэгжүүлж эхэлжээ. Иймэрхүү хэрэг явдал өмнө нь ч нэг бус удаа гарч байсан бөгөөд 2006 онд Target компанийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох "TJX Companies" сүлжээний 94 сая хэрэглэгчийн төлбөрийн картын мэдээлэл алдагдаж байсан ажээ.