Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 21. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 19. Найралт эх одтой нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Наран 08.47-д мандаж, 17.05-д жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарахад сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Уурлуулах өдөр. Романтик харилцаандаа бага зэрэг адал явдлыг нэмснээр энэ нь та нарын холбоог бэхжүүлэхэд туслана. Уур амьсгалыг бусниулж мэдэх эмзэг асуудал нөхцөл байдлыг хөндөхөөс татгалз. Буулт хийх шаардлагатай үедээ буулт хийснээр бүх зүйл ямар ч саадгүй явна. Хэрвээ та найз руугаа нүдээ ирмэсэн бол дэвшилтэнд хүрэхээ хойшлуул. Цагаа буруу тооцоолвол та хүссэн хариултаа сонсож чадахгүй. Ухаалаг матрынхан энэ амралтын өдрөөрөө дэлгүүр явахаа хойшлуулна. Учир нь олж буй орлогоосоо ихийг зарах төлөвтэй байгаа учраас.
Хумхын орд (1/20-2/18): Хүмүүсийн түрэмгий харьцаа гутранги хумхынханыг цухалдуулах болно. Архаг өвчин хүндэрснээр байдлыг улам хүндрүүлнэ. Түрэмгий зангаа тат. Эд хогшлоо хөдөлгөх, цэцэг тасдах, мод хугалах, бичиг баримтанд гарын үсэг зурах, унааагаар хурдан давхих зэрэгт тун харш байна. Энэ өдрийг гэр бүлийн хүрээ эсвэл найз нөхдийнхөө хүрээнд өнгөрүүл.
Загасны орд (2/19-3/20) Сонирхолтой өдөр. Өнөөдөр нар буцах шинж тэмдэг ба шинэ улирал болон тал бөмбөрцгийн хойд зүгт өвөл эхлэх төлөвтэй. Үр хүүхдээ сонс. Хэрвээ чи нийгмийн үүрэгт оролцохоосоо татгалзах, хоол хүнс, уух зүйл мөн юу ч байсан хамаагүй хэтрүүлэн хэрэглэвэл энэ нь чиний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Аливаа зүйлийн гүнд нь орох чадвар тань танд зарим нэг зүйлийг шалгаж, судалгаа шинжилгээ хийх эсвэл мөрдөгчийн ажлаа хийхэд том тус хүргэх болно. Хэдий тийм боловч, эргэлзээ сэжиг тань таны дотны харилцааг ганхуулж магадгүй байна. Буруу гэж бодож байгаа зүйлд тань сайхан боломж гарах ч юм билүү.
Хонины орд (3/21-4/19): Гэр орноо тохижуулахад таатай өдөр. Их цэвэрлэгээ хийх, эд хогшлоо янзлах бичиг, баримтаа цэгцлэхэд сайн. Худалдан авсан зүйлс ашигтай эдэлгээ удаантай байна. Гэр бүлийнхний харьцаа таны дургүйг үргэх магадлалтай. Ахуйн асуудлуудад нухацтай ханд. Дутуу хийсэн зүйлс, алдаа нь араасаа олон жижиг таагүй явдлуудыг дагуулна. Шүүмжлэлээс зайлсхий.
Үхрийн орд (4/20-5/20): Энэрэнгүй өдөр. Бусдын гуйлтыг биелүүлж өөрт хэцүү санагдсан ч тэвчээртэй байж уужуу энэрэнгүй сэтгэл гарга. Найз нөхөд хайртай хүн түнштэйгээ зөрчилдөх боловч зөвхөн харилцан зөвшилцөл эсвэл илэн далангүй яриа л энэ бүхнийг нааштайгаар шийдэх аж. Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаагаа зохицуулж хийж болох бүх зүйлийг хийхийг хичээ. Хэрвээ уучлалт гуйх шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй.
Ихрийн орд (5/21-6/21): Хүнд өдөр. Гариг эрхэс өнөөдөр таны биеэ авч явах байдал тогтворгуй байхыг илтгэж байгаа ч ирээдүй тань туйлийн таатай байх нь. Гэр бүлийн асуудал амар тайван байдлыг тань бусниулах гэж байгаа тул гэрийнхэндээ онцгой ханд салхинд гар, найз нөхдийндөө зочил. Уйтгар туниг бага зэрэг үргэлжилнэ. Та ганц бие ч бай, гэр бүлтэй ч бай таны хайрын амьдрал өснө. Одоогоор зарим ихрийнхэн ялангуяа гэрээсээ хол байгаа зарим нь сонирхолтой нэгэнтэй учирна. Хэт дотносохоос болгоомжил. Эртхэн дуусахаар төлөвлө тэгвэл та эрт сэргэх долоо хоногийн ажлаа эхлэхэд бэлэн болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Үл хөдлөх хөрөнгө болон нэхмэл эдлэлээс бусад ямар ч зүйл худалдан авахад таатай. Хэрэв эдгээр нь их үнэтэй зүйлс бол бүр ч тааламжтай байна. Хувийн амьдралдаа яаруу, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүйг хичээ. Хэрэв та илүү ардчилсан зарчмыг баримталж чадвал бүх асуудал шийдэгдэх болно. Өнөөдөр олон төрлийн сургалт дамжааг судлахад яг тохирсон цаг. Шинэ зүйл сурч мэдэхэд тань нас хамаагүй бөгөөд энэ нь таны оюун ухаан, мэдрэмж хоёуланг тань идэвхжүүлж дэмжиж тэтгэх болно.
Арслангийн орд (7/23-8/22): Завгүй өдөр. Орой үдэш үдэшлэг цэнгээний газраар явсаар бараг үүр хаяарах үед унтах бололтой. Энэ нь таныг өдрийн турш нойрмог, байдалтай болгох болно. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр тун завгүй байх болно. Гэрийнхээ ойролцоо явж байгаад удаан уулзаагүй найзтайгаа тааралдаж магадгүй. Томоохон арга хэмжээнд сайн дураар оролцсоноор сонирхолтой хүмүүстэй танилцаж сайн найзууд болж чадна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөснөөр хүүхдүүд тань их зүйл ойлгох болно.
Охины орд (8/23-9/22): Төлөвлөгөө зохиох өөрийнхөө байдлыг үнэлэх зэрэгт таатай өдөр. Гэнэтийн эргэлт нь охиныхоны тааллаар эргэхгүй байж болзошгүй. Хүүхэд болон хижээл насныхан халдварт өвчин тусах өндөр магадлалтай байна. Хэрэв шийдэмгий байж ажилдаа онцгой идэвхтэй хандвал ажил болон хувийн амьдралд тань амжилт гарах болно. Өдрийн хоёрдугаар хагасыг урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх арга хэмжээ авахад зориулаарай. Эрүүл мэндээ сайжруул.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Тааламжтай өдөр. Хэрэв таны сурахыг хүч байгаа шинэ сэдэв эсвэл дамжаа байгаа бол одоо л барьж авах цаг. Нар загасны ордод айлчлах хэд хоногийн турш жинлүүрүүд засаг төр, шударга ёс, хууль зүйн системд холбоотой асуудалд оролцох болно. Таны адал явдалд дуртай зан боломжинд тохирох хэд хэдэн зохион байгуулалттай аялал байгаа тул та дараагийн амралтаа төлөвлөхөөр шийдэх хэрэгтэй байж магад. Ингэх нь та нарын олонхид нэгэн хэвийн ажлаас амрах амралтын өдөр болж болох юм. Мөрөөдөл уран сэтгэмж таныг анхаарлаа төвлөрүүлэх, ихийг бүтээхэд саад болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Бүхэлдээ таатай өдөр. Өдрийн эхний хагас эерэг сэтгэл хөдлөлтэй байна. Таны гэр бүлд ашиг ирнэ. Найз нөхдийн болон ажил хэргийн харилцаанд тааламжтай үе ирнэ. Гэхдээ оройд та өөртөө сэтгэл ханамжгүй байна. Энэ өдөр хайртай хүнтэйгээ маргалдах хэрэггүй. Харилцаагаа бэхжүүлэх нь ашигтай.
Нумын орд (11/22-12/21): Найдвартай өдөр. Өглөөгүүр түр амсхийж ойр зуурын ажлаа дуусган аливаа гэрээ, бизнесийн хэлэлцээгээ эцэслэ. Одоо хэдий сайн бэлдэнэ төдий хэрээр ажил дээрээ амжилт гаргах боломж нэмэгднэ. Хэрвээ чадвал өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хичээ. Амьдарч буй газраа илүү сайхан болго. Үгүй юмаа гэхэд ядаж цэвэрлэгээ хий. Дараа нь хувцасны шүүгээгээ өөрчлөн, шинэ загварын хувцас нэм. Танд яг л баян болсон юм шиг санагдана.