logo
У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын намынхан Завхан аймагт

У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын намынхан Завхан аймагт

2011/09/05
Монгол ардын намынхан ард түмэнтэйгээ уулзан учирч, бодол саналыг нь сонсох “Ард түмнээ сонсъё” аяныг 2010 онд эхлүүлсэн билээ. Ард түмэнтэйгээ нүүр тулан уулзаж, тулгамдаад байгаа асуудлуудыг нь шийдвэрлэх зорилготой аян Завхан аймагт 2011 оны 9 дүгээр сарын 6, 7, 8-ны өдрүүдэд ажиллах гэж байна.
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын Нарийн бичгийн дарга, Улсын их хурлын гишүүн Д.Лүндээжанцан, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга Н.Энхболд, намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очир, Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуу, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан болон Эрдэс баялаг эрчим хүчний яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, жижиг дунд үйлдвэрийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас албаны хүмүүс, Намын бага хурлын гишүүд, Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газар, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын төлөөлөл багтаж байна.
Монгол ардын нам аяныхаа хүрээнд  хийхээр төлөвлөөд байгаа ажлын зорилтоо танилцуулж ард  түмнийхээ дуу хоолойг сонсож, тэдний санал бодлыг үйл ажиллагааныхаа чиглэлд тусгахыг зорилгоо болгон Зүүн, баруун хязгаар гэлтгүй эх орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаас аймаг сум бүрт “Нийгмийн ардчилал - Залуу манлайлал”, “Гэр бүл ба эмэгтэйчүүд”, “Эрүүл аж төрцгөөе, хүүхдээ хүмүүжүүлэх Монгол ухаан” “Өрхийн амжиргааг дэмжсэн, бичил бизнесийн зээл авах зөвлөгөө” зэрэг сургалтууд, “Эх оронч үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнэ”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” зэрэг сэдэвт лекц, “5 бодлого, 5 боломж, 5 дүрэм” сэдэвт хэлэлцүүлэг хийгдэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш