Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед өөрийн фэйсбүүк хуудсаараа гэнэтийн сюрприз барих болсон. Тэрээр өнөөдөр ч өөрийн хуудсаараа бас дахин нэгэн бэлэг барилаа. Ерөнхийлөгч маань ард түмэндээ албан бичгийн ширээний араас бус төгөлдөр хуур хөгжмийн араас мэндчилсэн нь олон олон хүмүүст таалагдаад байна. Монголын рок поп урлагын од болсон уран бүтээлчидтэй хамтаар тэрээр "Аяны шувуу" хэмээх хэн бүхний мэдэх нэгэн сайхан дууг дуулсан бичлэгээ өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. Мөн "Монголчууд бахархах түүхтэй. Сайхан наадамтай. Бид бөхөө барилдуулж, их түүхээрээ бахархаж шинэ оноо ингэж тэмдэглэж болох нь. Надтай бүтэн жил Facebook-ийн ертөнцөд нэг баг байсан Та бүхэнд их баярлалаа. Аз хийморь тань улам өөдрөг байхыг ерөөе. Шинэ оноо сайхан угтаарай. Та бүхэндээ бяцхан бэлэг баръя. Таалан соёрхоно уу." хэмээсэн байлаа. Ямартаа ч улс орны маань ерөнхийлөгч чадварлаг улстөрч, сайн сэтгүүлч төдийгүй авъяаслаг хөгжимчин нэгэн ажээ.