logo
9 настай хүү Америк тивийн хамгийн өндөр оргилд авирчээ

9 настай хүү Америк тивийн хамгийн өндөр оргилд авирчээ

2013/12/30

9 настай хүү Америк Тивийн хамгийн өндөр уул болох Аконкагуагийн оргилд гарсан хамгийн залуу уулчнаар тодорлоо. АНУ-ын иргэн Кевин Армстронгийн хүү Тайлер Армстронг Аргентины Андын нуруунд орших тус оргилд Төвд залуу Лхаванг Дхондуп болон эцгийнхээ хамт гарчээ.

Далайн түвшнээс дээш 6,962 метрийн өндөрт орших Аконкагуагийн оргил руу авирч яваад 100 гаруй хүн амь эрсэдсэн байдаг. Гэхдээ Тайлер тус ууланд авирахаасаа өмнө 6 сарын турш өдөрт хоёр удаа бэлтгэл хийсэн тухай түүний аав Ассошиэйтэд Пресс агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Мөн тэрээр "Ихэнх хүн Тайлерыг эцэг эх нь шахдаг гэж боддог. Гэхдээ харин ч эсрэгээрээ" хэмээн ярьсан байна. Тайлер насанд хүрээгүй учраас Аконкагуад авирахаасаа өмнө Аргентины шүүхээс тусгай зөвшөөрөл авсан аж. Дашрамд дурдахад тэрээр өнгөрсөн онд Африкийн ноён оргил болох Килиманжарогийн зулайд хөл тавьсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш