Хөгжиж буй орнуудад илүүдэл жинтэй, хэт таргалалттай насанд хүрэгсдийн тоо 1980 оноос хойш бараг гурав дахин нэмэгдэж ойролцоогоор нэг тэрбумд хүрсэн гэж Их Британийн "Overseas Development Institute" судалгааны байгууллага тайландаа онцолжээ. Тус байгууллага дэлхий даяар гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байгааг анхааруулаад засгийн газруудад хандан хүмүүсийн хоолны дэглэмд нөлөөлөх тал дээр илүү их ажил хийхийг уриалсан байна. Их Британид л гэхэд насанд хүрэгсдийн 64% нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай гэсэн ангилалд багтаж байгаа ажээ. Overseas Development –ийн судлаачдын тооцоолж байгаагаар цаашид зүрхний шигдээс, чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо ихээр нэмэгдэж магадгүй байна.
Амьдралын хэв маяг өөрчлөгдөж, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд элбэгшсэн, мөн зар сурталчилгааны давтамж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан хүмүүсийн хоолны дэглэм ихээр өөрчлөгдсөнийг судлаач Стив Виггинс хэлж байна. Олон улсыг нийтэд нь авч үзвэл 1980-2008 онд илүүдэл жинтэй, хэт таргалалттай буюу биеийн жингийн индекс нь 25 –аас дээш иргэдийн нийт хүнд амд эзлэх хувь хэмжээ 23 –аас 34% болж өсчээ. Ялангуяа Мексик, Египет зэрэг хөгжиж буй орнуудад таргалалтын түвшин хамгийн их нэмэгдсэн байна. Хөгжиж буй орнуудад илүүдэл жинтэй, хэт таргалалттай хүний тоо 1980 онд 250 сая байсан бол өнөө үед 904 сая болж өсөөд байна. Харин хөгжингүй орнуудад 557 сая хүн энэ ангилалд хамаарч байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/