Кубачууд 1959 оны хувьсгалаас хойш анх удаагаа орчин үеийн автомашиныг ямар нэг хязгаарлалтгүйгээр чөлөөтэй худалдан авах эрхтэй боллоо. Тодруулбал шинэ автомашин авахын тулд засгийн газраасаа зөвшөөрөл авдаг байсан практикийг халсан байна. Кубад шинэ автомашины зах зээлд төр монополь тогтоосон байдаг ч автомашины худалдааг чөлөөлсөн явдал нь тус улсын коммунист эрх баригчдын хэрэгжүүлж буй шинэчлэлийн нэг хэсэг ажээ. 2011 онд шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэхээс өмнө Кубачууд зөвхөн 1959 оны хувьсгалаас өмнө үйлдвэрлэгдсэн машиныг зарах эрхтэй байсан байна. Харин шинэ автомашин жолоодохыг хүссэн хүмүүс засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай байв.
Гэхдээ энэ нь өндөр албан тушаалтнууд, нэр хүндтэй тамирчид, уран бүтээлчдэд л олддог ховор "хишиг" байжээ. Зөвшөөрлийг ихэнхдээ нууцаар өндөр үнээр зардаг байсан аж. Харин одоо Кубачууд төрийн мэдлийн компаниудаас шинэ машин авахдаа засгийн газраас зөвшөөрөл авах хэрэггүй болж байгаа ч машинууд тэнгэрт хадсан үнэтэй байна. Жишээ нь нийслэл Гаванад шинэ Peugeot 508 машин 262,000 ам.доллар буюу Их Британид зарагддагаас 8 дахин өндөр үнээр зарагддаг гэж BBC мэдээллээ. Үүнээс гадна хуучин машин ч төдийлөн хямд биш. Тухайлбал таван жил унасан Peugeot 206 85,000 ам.долларын үнэтэй байна. Гэтэл Кубын ихэнх иргэд сард 20 орчим ам.долларын цалин авдаг аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/