Шинэ оны анхны жагсаалыг НАМЗХ эхлүүлнэ.Тэдний энэ удаагийн алхам юу вэ? Огцруулах уу, Оршуулах уу? гэсэн сэдвийн доор явагдах уг жагсаалын талаарх мэдээллийг өнөөдөр 13:00 цагт “Мongol News” дээр хийх хэвлэлийн бага хурал дээр танилцуулах юм байна.
Монгол улсын Үндсэн хуулийг удаа дараалан санаатайгаар зөрчиж байгаа Ерөнхий сайдын үйлдэлд үндэслэн, Үндсэн хуулийн өдрийг угтан түүнийг огцруулах асуудлыг Монгол улсын Их хуралд өргөн барих юм.
Дашрамд дурдахад, бас нэгэн сонирхолтой зүйлийг НАМЗХ-ны залуус сэдсэн ба тэд анх удаа Монгол улсын Үндсэн хуулийг 40 метр урт хэвлэн олон нийтэд танилцуулах аж.