УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байсан гол асуудлуудын нэг нь хотуудын тухай асуудал байсан. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд хотын асуудал, хотжилт хоцрогдож байгааг анхаарах ёстой. Тухайлбал, аймгийн төвүүдийг сум биш хот болгох, түүнчлэн Дархан, Эрдэнэт, Замын-Үүдийг хотын статустай болгох хэрэгтэй хэмээн тус хуралдаанаас үзэж, энэ асуудлыг яаралтай оруулж ирэн, УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгчээ.