ОХУ-ын Кубанын казакуудын тусгай бригад Сочигийн өвлийн олимпийн хамгаалалтыг гүйцэтгэхээр өнгөрсөн Пүрэв гарагт тус хотод ирлээ. Казакын цэргийн дүрэмт хувцсаар жигдэрсэн цэрэг эрс Сочид аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн хэмжээнд онц сэжигтэй этгээдүүдийг баривчлан саатуулах зэрэг онцгой эрхтэйгээр албан үүргээ гүйцэтгэх юм. Өнгөрсөн сард ОХУ-ын Волгоград хотод хоёр удаа тэсрэх бөмбөг тэсэлснээс үүдэн 30 гаруй хүн нас барсан ноцтой хэрэг гарсны дараа Сочид болох өвлийн олимпийн хамгаалалтыг чангатгах үүднээс энэхүү арга хэмжээг авчээ.Олимпийн арга хэмжээ болох явцад аюулгүй байдлыг чангатгах үүднээс Сочиг дайран өнгөрөх автомашины урсгалыг дээд хэмжээгээр хязгаарлах шийдвэрийг гаргаад байна.