logo
Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цагдаагийн ерөнхий газрын ажил байдалтай танилцаж, хяналт шалгалт хийв

Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цагдаагийн ерөнхий газрын ажил байдалтай танилцаж, хяналт шалгалт хийв

2014/01/15
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай 15 тоот тогтоолын дөрөвт Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг /хүсэлт, гомдол гаргах/, Арван тавдугаар бүлэг /эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл/-ийн заалтуудын хэрэгжилттэй танилцах болон хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар заасны дагуу гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүэрн, О.Баасанхүү нар Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ажлын хэсгийн удирдамжийн дагуу ажиллав.

Байнгын хорооны гишүүд /2014.01.13/ энэ өдөр мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн удирдлага болон хамт олонтой уулзаж, санал бодлоо солилцсоноос гадна Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газартай танилцсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш