УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлынхаа талаар өнөөдөр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааны эхэнд Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн тухай хууль зайлшгүй хөндөгдөж буй гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд онцлов. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын гишүүн нь парламентаас гадна сонгогдохыг заасан. Тиймээс Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүний улс төрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэхээс эхлүүлээд олон зүйлийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх шаардлага үүсч байгаа гэдгийг тэрбээр хэллээ.
Мөн энэхүү хуулийн төсөлд иргэд эрүүл ухамсартай сонголт хийх сонголтыг Сонгуулийн тухай хуульд шигтгэх, ард иргэдийн хуваагдлыг багасгах, асар өндөр сонголтоор сонгууль хийдэг тогтолцоог өөрчлөх. Үндсэн хуультай харшлахгүйгээр сонголт хийдэг болох, ингэхдээ өмнө гаргасан амжилтаасаа ухрахгүй түүнийгээ хамгаалсан Сонгуулийн хуулийг баталж гаргах ёстой гэх байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлсэн тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв. Өөрөөр хэлбэл нэг төр, нэг сонгууль гэдэг зарчмаар явна. Дөрвөн жилд нэг удаа сонгууль хийдэг зүйл рүү явах хэрэгтэй Төрийн сонголтыг сонгуулиар хийнэ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн институт мөн эсэхийг үзэх шаардлага байна гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгджээ.
Үүнээс гадна сонгуулийн системийн хувьд хоёр жилийн өмнө болсон УИХ-ын сонгууль нь холимог хувилбараар буюу гишүүдийн 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдсон. Тэгвэл пропорцианаль элемент оруулсан хувилбараасаа ухрахгүй болж өгвөл 38:38 руу орохын төлөө зорино гэх тайлбарыг мөн тэрбээр хэлж байсан юм.