УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Уг төслийн талаар Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлдөг ч хувь хүний халааснаасаа гаргаж байгаа зардал 45 хувь байдаг гэсэн судалгаа гарсан аж. Энэ нь иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн хэр нь санхүүгийн давхар эрсдэлд орж байдаг учраас энэ байдлаас хамгаалах хэрэгтэй. Даатгал төлж байгаа бол тусламж үйлчилгээгээ хангалттай авах шаардлагатай. Тиймээс иргэн эмчлүүлэх эмнэлэг, эмчээ өөрөө сонгодог тогтолцоо руу явна гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн урамшууллын хэд хэдэн заалтыг хуулийн төсөлд тусгасан байна.Тухайлбал, өрхийн нэг гишүүн даатгалын сангийн зарцуулалт хэмжээнээсээ хэтэрсэн бол өрхийн гишүүдийнхээ аль нэгнээс нөхөн авч болно.
Мөн даатгалын сангаас хоёроос дээш жиил хэрэглээгүй бол иж бүрэн оношлогоо, үзлэгт хамруулах, даатгуулагч өөрөө хүсэх юм бол чийрэгжүүлэх үйлчилгээнд хамруулах юм байна.
Мөн даатгалын сангаас хоёроос дээш жиил хэрэглээгүй бол иж бүрэн оношлогоо, үзлэгт хамруулах, даатгуулагч өөрөө хүсэх юм бол чийрэгжүүлэх үйлчилгээнд хамруулах юм байна.