logo
Оросын ижил хүйстнүүдийн эсрэг хууль тэднийг сүүдэрт нуугдахад хүргэж байна

Оросын ижил хүйстнүүдийн эсрэг хууль тэднийг сүүдэрт нуугдахад хүргэж байна

2014/01/15
 Украйнаас Орост ирж Москвад суурьшсан Павел Петел загварын ертөнцөд өөрийн орон зайг бий болгосны зэрэгцээ DJ –ээр ажилладаг, нээлттэй бисексуаль залуу байв. Түүний хагас нүцгэн морь унаж буй буутай зураг ч  интернэт хэрэглэгчдийн сонирхлыг татах болжээ. Гэвч хамтрагч Сергей Остриковын хамт Москва хотын ойролцоо халдлагад өртсөнийхөө дараа, ялангуяа өнгөрсөн 6-р сард уламжлалт бус бэлгийн харьцааны талаарх мэдээллийг өсвөр насныханд түгээхийг хориглосон хуулийн төсөл  батлагдсаны дараа тэрээр аюулгүй байдалдаа ихээр санаа зовох болсон байна. Бизнес нь ч явцгүй болж эхэлсэн нь энэ хуулиас болсон гэж Петел үзэж байна. Тэрээр CNN –ийн сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ "Хүмүүс ижил хүйстнүүдэд маш түрэмгий хандаж байна. Өнгөрсөн онд Сергей бид хоёр амьд гарсан нь зол болсон. Яагаад гэвэл зарим хүмүүс иднийг хөнөөхийг завдсан. Түүнээс хойш намайг улам бүр айдас нөмрөх болсон. Одоо би өндөр өсгийт өмсөөд гадуур явахаас айж байна" хэмээн ярьжээ. Петел гэх мэт олон мянган ижил хүйстнүүд өөрсдийнх нь эсрэг хүчирхийллээс болж сүүдэрт нуугдаж байж магадгүй ч Оросын эрх баригчдын эсрэг баталсан ижил хүйстнүүдийн тухай хуулийг барууны хэвлэлүүд хэт нэг талаас нь шүүмжилж байгааг шинжээчид онцолж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш