Хууль бусаар эрх мэдлийг авах үйл ажиллагаанд гаршсан хэмээн Алтай нутгийнханд дүгнэгдээд байгаа МАН-ынхан бохир бүдүүдэг үйлдлээ Говь-Алтай аймагт гаргасаар байгаа гэнэ. Тус аймагт болж байгаа орон нутгийн дахин сонгуулийн үеэр МАН-ын “хөлсний ажилчид” хэрэг тарьж эхэлсэнд Алтайчууд бухимдалтай байна. Тодруулбал, өчигдөр орой хуулийн дагуу эхэлсэн МАХН-ынханы иргэдтэй хийх уулзалтан дээр МАН-ын хөлсний хурал үймүүлэгчид сурсан зангаараа бүдүүлэг авирлаж Алтай нутгийнханд хөөгдөн гарчээ.
Тэдний ийнхүү бүлүүлэг авирлах болсон шалтгаан нь 250 хүний суудал бүхий зааланд хийсэн МАХН, МАН хоёрын уулзалт байж. МАХН-ын уулзалтад 200 орчим хүн, МАН-ын уулзалтад 30 гаруй хүн ирсэн нь ийнхүү тэдний атааг хөдөлгөж, тогийг нь таслах, хэрүүл, маргаан үүсгэж МАХН-ын хурлыг үймүүлэхэд хүргэсэн бололтой. Түүгээр ч зогсохгүй МАХН-ын нэр дэвшигчдийг тус аймгийн телевизээр ярилцлагад орох үеэр нэвтрүүлгийг санаатайгаар тасалдуулж гацаах, мөн тус намын нэр дэвшигчдийг дэмжиж байгаа сум, багийн тогийг таслах зэргээр авирлаж байгааг нутгийн олон баримттайгаар ярьж байна. Тэдний хэлж байгаагаар энэ бүх будлиантай үйлдлийн цаана МАН-ын төв байр “Тусгаар тогтнолын ордон”-ы 306 тоот өрөөнд суудаг мэргэжлийн хөлсний ажилчид өмнөх сонгуулиудад ашиглаж дадсан хууль бус ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн нь энэ гэнэ.
Ер нь Алтайд олон жил Ардын нам ноёлсон. Гэвч тэд өнөөг хүртэл нутгаа хөгжүүлэх тал дээр ажиллаагүйг нутгийнхан нь ам булаалдан хэлнэ. Харин нутгаа хөгжүүлэхийн оронд ИТХ-ын дарга нь Ц.Дашдоржийг, Засаг нь дарга нь Ж.Энхбаярыг дагаж өвөр зуураа талцан эрх мэдлээ зулшаалцаж иржээ. Энэ мэт Говь-Алтайн Ардын намынхны уваагүй үйлдлүүд нь энэ удаагийн сонгуулиар хэрээс хэтэрсэн нь энэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ынхан МАХН-ын нэр дэвшигчдийг сонгуульд амжилтгүй оролцуулахын тулд байдаг аргаа хэрэглэж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл мөнгө тарааж сонгууль будлиантуулаад мэрэгшсэн Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн нарын “хорчин”-г Алтай нутаг руу илгээж сонгуулийн “хор” гүйлгүүлсэн сурагтай.