logo
Өдрийн өнгө /2014-01-18/

Өдрийн өнгө /2014-01-18/

2014/01/18

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 17. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй.  Наран 08.29-д мандаж, 17.21-д жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Сэтгэл санаа тогтворгүйтэж, гутрах өдөр. Өнөөдрийн хүнд хэцүү асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байх бололтой. Алдаа, алдагдал гаргаж болзошгүй. Хүүхдүүдтэйгээ үл ойлголцоно. Тайван байж юу ч хийлгүй амар.

 

Үхрийн орд (4/20-5/20): Сэтгэлээ нээх, бодол санаагаа цэвэршүүлэх, эрч хүч нэмэх өдөр. Санхүүгийн болон хууль зүйн асуудлууд сэтгэл тавгүйтүүлэх магадлалтай. Үдээс хойш аян замд гарах, эсвэл хүссэн зүйлээ худалдаж авах таатай нөхцөлүүд хүлээж байна. Хуучин төслөө сэргээвэл ашиг авчирч болзошгүй.

 

Ихрийн орд (5/21-6/21): Сонирхолтой өдөр. Гэнэтийн мэдээнээс болж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Шинээр хүнтэй танилцаж болзошгүй. Гэхдээ хайр дурлалын асуудалд орооцолдохоор бүү яар. Тэвчээртэй байж, биеэ барихыг хичээгээрэй.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хоёрдмол өдөр. Таны хэт өрөвч зөөлөн сэтгэлээс болж нэлээд асуудал үүсэх бөгөөд энэ нь таны хувийн орон зайд сөргөөр нөлөөлнө. Кино урлаг, хөгжим, телевизийн салбарт ажилладаг хүмүүсийн ажил төрөл ямар ч саадгүй бүтнэ. Орой театрт жүжиг, балет концерт үзэх нь амралтын өдрийн гайхалтай эхлэл болох болно.

 
Арслангийн орд (7/23-8/22): Завгүй өдөр. Та аялал зугаалгаар яваа бол ачаа тээш бичиг баримтаа болгоомжтой авч явахыг зөвлөж байна. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл. Шинэ сургалтанд хамрагдсанаар таны үзэл бодол тэлэгдэхээс гадна ур чадвар тань нэмэгдэх болно. Энэ нь таныг шилдэг ажилтан болоход нөлөөлнө. Хувиараа ажил эрхлэхээр шийдэх нь тийм ч сайхан санаа биш. Та энэ талаар хангалттай судалгаа хийсэн гэж бодож байж болох ч энэ санаагаа түр хойш нь тавихыг зөвлөж байна.

 

Охины орд (8/23-9/22): Уйтгартай өдөр. Таны ажил хэрэг бүтэмжтэй. Хамтран ажиллагсад чинь таны итгэлийг алдахгүй. Зальхай явдалт нэр алдартай хүмүүст бүү итгэ, заналхийлэлд бүү авт. Өдрийг найз нөхдөө гэртээ урьж өөрийгөө аль болох завгүй зугаатай байлгахыг хичээ. Энэ нь эргээд танд эрч хүч итгэлийг өгөх болно.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Худалдаа наймаа хийхэд сайн өдөр байна. Та өнөөдөр орлого ихтэй байх ба магадгүй ажлаар гадаад руу явах магадлалтай. Худалдаа наймаатай холбоотой ажилладаг хэн бүхнийг аз ивээнэ. Ямар нэгэн зүйл худалдан авч илүү үнээр зарж ашиг олно. Шинэ ажил хэрэг ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах,бирж дээр амжилттай тоглох, валютын зөрүүнээс ашиг олох боломжийг бүү алд.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Энэ өдөр та гэрийнхнийхээ хувьд ихээхэн зожиг байх нь. Бүх хүчин чармайлтаа зөвхөн хувийн сонирхолдоо зориулна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа бүрмөсөн муутгахгүйн тулд засвар хий, Гэр бүлийн гишүүдийн эртний танилуудтай холбоогоо сэргээ. Ямар нэгэн ураг гарлийн уламжлалыг сэргээ.


Нумын орд (11/22-12/21): Зочид хүлээн авахад таатай өдөр. Та орчин тойрондоо өөрийн авъяасыг гайхуулан, шинэ танилтай болохыг үгүйсгэхгүй. Та гадагш явж магадгүй бөгөөд бага зэрэг зардал гарах ба энэ нь бэлэг авахад зориулагдах бололтой. Та тэднийг царайг харах юм бол өөрийнхөө юу хүсэж байсныг мэдэх болно.

 

Матрын орд (12/22-1/19): Эрүүл мэндэд таагүй өдөр учраас амьдралын эрч хүч буурна. Сэтгэл тавгүйтэж бие ядарна. Аль болох эмийн бус эмчилгээг сонгох хэрэгтэй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. Ажлын үйл явцад тодорхой хэмжээний хатуужил гаргах нь зайлшгүй.


Хумхын орд (1/20-2/18): Амьдрах эрч хүч өндөр байна. Урьдын бодол санаа хэрэгжихэд таатай. Бодсон ажлаа дуусгах боломж танд байна. Өөрийнхөө бодлоор бүү яваарай. Хувийн амьдрал өөрчлөгдөж магадгүй. Үдээс хойш ойрын хүн болон хүүхдүүдтэй холбоотой асуудлаар цагийг өнгөрөөнө.

   

Загасны орд (2/19-3/20) Эерэг өдөр. Өнөөдөр та их ажилтай байна. Хамт олны ажил үйлс амжилттай байна. Хэрэв бэрхшээл гарвал ойрын хүнээсээ тусламж хүсээрэй. Та өнөөдөр гүн хурц мэдрэхүйтэй байна. Та ажил бүтээлдээ болон ойр дотны хүмүүстээ энэ байдлаа гаргаарай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш