logo
МАХН МАН-ын хоёр гишүүнээр бүл нэмэх нь

МАХН МАН-ын хоёр гишүүнээр бүл нэмэх нь

2014/01/19
МАН-ын УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар МАХН-д орохоор болсон тухай удтал сонсогдож байсан. Тэгвэл энэ нь үнэн болж Говь-Алтай аймгийн дахин сонгуулиар  МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай тус аймагт хамтдаа явжээ.
Өмнө нь Д.Тэрбишдагва Элсний-13-аас гаралтай 20 гаруй нөхөдтэй байнга уулздаг, энэ түүнийг МАН-ын нөхөддөө элэгтэй гэсэн харыг МАХН-ын нөхдөөс нь дагуулаад байсан бол харин ч тэрээр МАХН-даа үнэнч хийгээд хоёр нэр хүнд бүхий хоёр гишүүнийг өөрийн нам руугаа эргүүлэх нарийн тактик байсан бололтой. МАХН-ын дэд даргын энэ ачаар МАХН УИХ дахь гишүүний суудлаа хоёроор нэмэгдүүлэх боломж гарч байна.
 
Эх сурвалжийн хэлж байгаагаар дээрх нэр бүхий МАН-ын гэгддэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ экс гишүүн Ц.Шаравдорж нар Говь-Алтай дахь дахин сонгууль дуусгаад МАХН-аар овоглохоор зэхжээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш