logo
Хуучин ариун цэврийн өрөөнд биеэ үнэлж байжээ

Хуучин ариун цэврийн өрөөнд биеэ үнэлж байжээ

2014/01/20

Хонгконгийн цагдаа нар хуучин худалдааны төв байсан барилгын ариун цэврийн өрөөнүүдэд биеэ үнэлэгчдийг ажиллуулж байсныг тогтоож, холбогдох гэмт бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ. Юен Лонд явуулсан энэ ажиллагааны үеэр гэмт бүлэглэлд харьяалагддаг 17-72 насны 86 хүнийг хүнийг баривчлан саатуулсан байна. Мөн хутга, мансууруулах бодис болон бусад хориотой эд зүйлсийг хураажээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд эх газрын Хятадаас ирсэн гэх 51 эмэгтэй байсан аж. Тэд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөнүүдийг өөрчлөн тохижуулж, 11 м кв хэмжээтэй жижиг өрөө болгон тэндээ биеэ үнэлэгчдийг ажиллуулдаг байжээ. Хонгконгод биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрдөг ч биеэ тэдний хөдөлмөрийг шулахыг хориглодог ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш