logo
Дэлхийн хамгийн өвөрмөц загвартай нисэх онгоц – Beluga

Дэлхийн хамгийн өвөрмөц загвартай нисэх онгоц – Beluga

2014/01/20
Та Францын Тулуз хотод очвол дэлхийн хамгийн өвөрмөц загвартай нисэх онгоцуудын нэгийг нүдээр үзэх болно. Арктикийн халимтай маш төстэй гэдэг утгаараа Beluga нэрээр танигдсан Airbus A300-600ST онгоц гаднаасаа онцгой харагддаг төдийгүй Европын агаарын тээвэрт чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Airbus компанийн үйлдвэрүүд Европын улс орнуудад тархсан байдаг бөгөөд үйлдвэр бүр нисэх онгоцны аль нэг хэсгийг үйлдвэрлэдэг байна. Airbus –ийн эзэмшилд таван ширхэг Beluga онгоц байдаг бөгөөд эдгээрээр үйлдвэрүүдээс гарсан өөр өөр хэсгүүдийг Тулуз болон Гамбургт байдаг эцсийн шатны угсрах үйлдвэрт хүргэдэг. Гэхдээ Beluga –ийн ашиглалтын хугацаа 20 жилд дөхөж байгаа учраас техникийн зарим нэг асуудлууд гарах болсон байна. 47 тоннын даацтай энэ онгоцыг 1994 онд анх хөөргөснөөс хойш Airbus –ийн нийлүүлсэн онгоцны тоо бараг 5 дахин өсчээ. Beluga –г орлох Beluga XL хэмээх шинэ онгоцыг үйлдвэрлэх асуудал яригдаж байгаа ч Airbus –ийн удирдлагууд энэ талаар эцсийн шийдвэр гаргаагүй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш