Хятадын өсөн нэмэгдэж байгаа элитүүдийн аюулгүй байдлыг хамгаалж чадах бие хамгаалагчдыг бэлтгэх зорилгоор 2008 онд Бээжин хотноо Тианжиао Олон Улсын Батлан Хамгаалах Академийг байгуулжээ. Академийн сургалт 3 долоо хоног үргэжилдэг бөгөөд төлбөр нь дээд тал нь 2,100 ам.доллар байдаг байна.
Академийг үндэслэн байгуулагч, бие хамгаалагчаар ажиллаж байсан Чен Ёнчин өсөн нэмэгдэж буй зах зээлийг олж харсан овсгоотой нэгэн. Тодруулбал Форбес сэтгүүлээс гаргадаг баячуудын жагсаалтын Хятад хувилбар гэгддэг Hurun Report -д мэдээлснээр 2013 онд Хятад улсад ам.долларын тэрбумтнуудын тоо 317-д хүрчээ. Энэ нь АНУ-ын араас бичигдэх үзүүлэлт болж байна.
Энэ ч утгаараа урд хөршид бие хамгаалагчдын эрэлт хэрэгцээ өсч байна. Чен Ёнчиний хэлж байгаагаар түүний академид суралцах эмэгтэй сонсогчдын тоо ч өсчээ. Энэ нь эмэгтэй саятан, тэрбумтнуудын тоо нэмэгдэж байгаатай нэг талаар холбоотой гэнэ. Ямартай ч охид бүсгүйчүүд сургалтын үеэр маш хүнд хүчир, харгис гэмээр бэлтгэлийг давж гарч байж хамгаалагч болох эрхийг авдаг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/