МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг Б.Батсайхан Э.Уянга, СТА Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ.
Энэхүү бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино нь”Фантастик” продакшны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл бөгөөд киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир ажилласан байна. Киноны гол дүрүүдэд М.Баярбат, УДЭТ-ын жүжигчин Одончимэг нар тогложээ.
Мөн жүжигчин Б.Навчаа, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин СТА Золбоот, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, СТА Ш.Жавхлан гээд олон уран бүтээлчид оролцон тоглосон байна. Тус инээдмийн кино ирэх сарын 12-ны өдөр кино театруудаар нээлтээ хийх аж.