09:30 цагаас НЗДТГ, Японы ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шатны нээлтийн семниар Монгол-Японы төв дээр болно. 94149501 99111614
10:00 цагаас "Охид хүчирхийллийн бай биш!!!" гэрэл зургийн үзэсгэлэн үргэллжлэн олон нийтэд бүтээлүүдээ дэлгэнэ. "Охид хүчирхийллийн бай биш!!!" гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 17-21ний өдрүүдэд 10-19 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
"Улаан гэр" арт галерей. Хаяг: ХААН Банк 1давхарт /Хүүхдийн 100/
10:00 цагаас НИТХ-ын дарга Д.Баттулга, дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзаж орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх ажлын тухай санал солилцоно. Уулзалт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044
11:00 цагаас Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өөрийн байранд шүүхийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
Байршил: Тасганы овооны баруун хойд талд шинээр баригдсан 3 давхар хөх барилга
11:00 цагаас "Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж" Монголын Залуучуудын Холбооны Төв байранд хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 9988-5519
11:10 цагаас Монголын хэрэглэгчдийн нэгдсэн холбоо, олон нийтийн хяналтын төв, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хурлын үеэр гурил, бензин шатахуун, усны үнийн нэмэгдлийн зөрүүгээс хэрэглэгчдэд хэдий хэмжээний хохирол учруулж байгаа талаарх судалгааны дүнг танилцуулна.
13:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд...
13:00 цагаас Нийслэлийн иргэний танхимд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн ерөнхий менежер Б.Бадрал болон нийслэлийн бүх дүүрэг, хороодын засаг дарга нар, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцоно.
17:00 цагаас Драмын театрт Монголдоо анхдагч болон гарч ирж буй “Жинхэнэ эрчүүдийн сэтгүүл”-ээс санаачлан зохион байгуулж буй “MAN AWARDS-2013”оны шилдэг эрэгтэй шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээний үеэр нийгмийн онцлох есөн салбар тус бүрээс шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйд “ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ” гэсэн цом батламж олгоно.