Аз болоход энэ явдал Монголд бус Хятадад болж. Гэхдээ түгшмээр нь Хортой махан бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байсан эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Хэдхэн жилийн өмнө Хятадын хамгийн сайн сүү гэгдэж байсан сүү, хүүхдийн тэжээлээс хорт бодис илэрснээс хойшхи томоохон дуулиан энэ болоод байна. Хятадын урдаа барьдаг махан бүтээгэдхүүн нийлүүлдэг хэд хэдэн аж ахуйн нэгж хиймийн хорт бодис бүхий тэжээлээр гахай, үхрээ тэжээж байсан нь илэрхий болжээ. Ийм тэжээлээр тэжээсэн гахай, үхэр маш хурдан өсч, их жин татдаг байж. Харин тийм малын махаар хийсэн хиам зэрэг бүтээгдэхүүнийг идсэн хүнийн даралт нь ихэсч, цусанд өөрчлөлт орохоос гадна дотоод эрхтний хорт хавдар үүсгэж байсан нь тодорхой болсон байна.
Хамгийн аймшигтай нь Хятадын томоохон хэд хэдэн аж ахуйн нэгжийн энэ аймшигт үйлдэл нэлээд хэдэн жил үргэлжилсэн гэж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээгээр ийм хорто махан бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 1000 шахам ажилтныг баривчлан шалгаж эхэлсэн байна. Ийм хорто бүтээгдэхүүнд монгол иргэн хордоогүй гэх баталгаа бас байхгүй юм.
Г.Жаргал