Энэ жил манай улс 420 мянган тонн үр тариа хураан авах боломж бүрджээ. Энэ бол сүүлийн 20 жилд авч байгаагүй арвин их ургац бөгөөд чанарын хувьд маш сайн, үр тариа төдийгүй төмс хүнсний ногоо ч сайхан ургажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даваа гаригт газар тариалангийн гол бүсүүд болох Сэлэнгэ сумын Сайхан, Баянгол, Мандал болон Төв аймгийн Сүмбэр сумдаар явж ургац хураалтын ажил байдалтай танилцах үеэр очсон газар бүрийн тариаланчид ийм мэдээллийг өгч байв. Энэ их арвин ургац, үр өгөөж нь манай тариаланчид, мехникжуулагчдын хөдөлмөр зүтгэл юм, тэдний ажлыг урамшуулах зорилгоор Засгийн газраас ч тариаланчдынхаа ургацыг худалдан авах, урамшуулах, чанартай хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг нь сайжруулах гээд бүх талын дэмжлэг үзүүлж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр онцлон тэмдэглэж, тэдний хүсч горьдлого тээн хүлээж байсан хэд хэдэн таатай мэдээллийг тэдэнд өгсөн байна.
Юуны өмнө хурааж авах үр тарианы 15 мянга орчим тонныг улсын үрийн нөөцөд авч, гурилын үйлдвэрүүддээ 90 мянга орчим тонныг худалдаж, 50 мянган тонныг тэжээл болон бусад үйлдвэрүүдэд борлуулах бөгөөд тариалан эрхлэх санд 130-140 орчим тонныг төвлөрүүлэх зорилготой байгаа аж. Харин үлдэж байгаа 100 гаруй мянган тонн үр тариаг Засгийн газар худалдаж авах, борлуулах тал дээр дэмжлэг үзүүлнэ, ер нь энэ жилийн ургацыг бүх л хэлбэрийн оролцоотойгоор шийдвэрлэж, урамшуулна хэмээн мэдэгдсэн нь тариаланчдыг баярлуулжээ.
Харин үнийн хувьд гадаад дотоод нөхцөл байдал харьцангуй сайн байгаа хэдий ч дотоодын аж ахуйн нэгжээ хамгаалах зорилгоор Засгийн газар боломжтой бүх л арга хэмжээгээ үргэлжлүүлж авна гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдсан байна. Тухайлбал, нэг тонн буудайг 350 мянгаар худалдан авч байсан энэ үнэ хэвээр хадгалагдах төдийгүй, сайн чанарын улаан буудайд тонн тутамд 50 мянган төгрөгөөр урамшуулдаг уг урамшуулал ч энэ жил дахин үргэлжилнэ хэмээсэн нь тариаланчдын маань хүсэн хүлээсэн мэдээлэл байв.
Энэ нь Атрын гуравдугаар аяныг амжилттай үргэлжлүүлж, цаашдаа экспортын түвшинд ч хүргэх алсын зорилго төдийгүй урт хугацааны бодлогын дэмжлэг болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байсан. Түүнчлэн НӨАТ-аас чөлөөлж, татварыг импортын хүнс ногоон дээр тавьж байгаа нь гадны чанартай, чанаргүй хүнсний ногооноос иргэдээ хамгаалж байгаа хэлбэр гэдгийг Ерөнхий сайд С.Батолд тэмдэглэж байна. Түүнчлэн татварын болон борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ урт хугацаанд тогтвортой борлуулах энэ нөхцөлийг хангаж ажиллана гэдгийг ч дурьдаж байв . Зоорь агуулахаас авахуулаад борлуулалтын сүлжээг төв газруудад нээж ажиллуулах үүргийг зохих газруудад Засгийн газрын тэргүүн өгчээ. Харин энэ нөхцөл боломжоо үр дүнтэй ашиглах, ургацаа хугацаанд нь бүрэн хурааж авах асуудал та бүгдийн хариуцлагын асуудал юм шүү гэдгийг Ерөнхий сайд тариаланчдад сануулаад, хүйтэн орохоос өмнө 14-21 хоногийн хугацаанд ургацаа хурааж авч дуусгахыг тэдэнд үүрэг болгожээ.