logo
Францын ерөнхийлөгч хамтрагчаасаа өрх тусгаарлав

Францын ерөнхийлөгч хамтрагчаасаа өрх тусгаарлав

2014/01/27
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хамтрагч Валери Триервейлерээсээ салж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр AFP мэдээллийн агентлагт ярилцлага өгөх үеэрээ хамтын амьдралдаа цэг тавьснаа хэлсэн байна. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө ерөнхийлөгч Олланд жүжигчин Жули Гаиэтэй дотно харьцаатай болсон байж магадгүй тухай нэгэн сэтгүүл мэдээлсэн юм. Үүний дараа хатагтай Триервейлер долоо хоног эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнгөрсөн бямба гарагт тэрээр Элисейн ордны "гайхалтай албан хаагчдад" талархаж байгаагаа Твиттер хуудсандаа бичжээ. Өөрийг нь жүжигчин Жули Гаиэтэй харилцаатай байгаа гэх мэдээллийг Олланд огт үгүйсгээгүй бөгөөд Триервейлертэй харилцаа муудаад байгаагаа хүлээн зөвшөөрөөд байсан гэж BBC мэдээллээ. Сонирхуулахад тэд огт гэрлээгүй бөгөөд Олланд Триервейлерийг "миний насны хайр" хэмээж байсан удаатай ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш