Михайль Ходорковскийн хуучин бизнесийн хамтрагч Платон Лебедев 10 жил хоригдсоны эцэст суллагдлаа. Лебедевийн хоригдох хугацаа ирэх 5-р сард дуусгавар болохоор байсан ч Дээд Шүүх түүний ялын хугацааг багасгах шийдвэр гаргасан байна. Риа Новости агентлагаас мэдээлснээр Лебедев хойд хэсэгт орших Архангельскийн шоронгоос өнгөрөгч баасан гарагт гарчээ. Эргэн сануулахад сөрөг хүчнийг санхүүжүүлж, ерөнхийлөгч Владимир Путинтай таарамжгүй харилцаатай болсных нь дараа Ходорковский, Лебедев нарыг татвараас зайлхийсэн хэргээр буруутгаж, улмаар шоронд хорьсон юм. Оросын эрх баригчид ийнхүү нэртэй бизнесмэнүүдийг, мөн Пусси Райот хамтлагийнхныг сулласан явдал нь ирэх сард болох Сочигийн өвлийн Олимпоос өмнө улс орныхоо нэр хүндийг өсгөх зорилготой алхам гэж үзэж буй ажиглагчид цөөнгүй байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/