logo
 1.2 тэрбумаар зураг төсөг боловсруулна

1.2 тэрбумаар зураг төсөг боловсруулна

2014/01/28

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах тухай” А/26 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг гаргасан байна.

Жагсаалтаар гурван цэгт хийх инженерийн шугам сүлжээний зураг төслийг нэг тэрбум 29.4 сая төгрөгөөр боловсруулах юм.  Тиймээс зураг төсөл боловсруулах, ТЭЗҮ-ийг гаргах, санхүүжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш