logo
Энэ жилийн

Энэ жилийн "Энхийн шагналтан"-аар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорлоо

2014/01/28
Дэлхийн энх амгалан, Монгол Улсын нийгмийн салбарын сайн сайхны төлөө мэдлэг, авъяас чадвар, хичээл зүтгэлээрээ ихийг хийж бүтээсэн эрхмийг тодруулан алдаршуулах "PEACE AWARD 2013" ёслолын ажиллагаа саяхан болж өнгөрлөө. "Дэлхийн Энхийн Их Наадам" ТББ, Дэлхийн Монголчуудын чуулган, Дэлхийн Энхтайваны зөвлөл, Монголын Уламжлалын академи хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ шагнал Монголын Энхтайваны хөдөлгөөн, энхтайваны байгууллагуудын нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн хамгийн дээд шагналд тооцогддог. Үндэсний хэмжэнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллага, эрдэм шинэжилгээ, боловсролын байгууллага, хувь хүний төлөөллөөс "Энхийн шагналтан"-ыг тодруулдаг аж. Энэ жилийн "Энхийн шагнал"-ын эзнээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорсон юм. Тэрбээр шагналаа аваад хэлсэн үгэндээ "Миний бие Монгол улсын төрд 23 жил зүтгэсэн байна. Энэ хугацаанд хулгай, худлаас хол байж чадсан. Энэхүү шагналыг би Монголын төрд үзүүлж байгаа хүндэтгэл гэж бодож байна. Цаашлаад цагдаа, хил, хуулийнхны хичээл зүтгэлийн үнэлгээ гэж ойлгож байна. Сирид болж байгаа эмгэнэлт явдал, Украйнд саяхан эхэлсэн бослого зэргийг хараад Монгол улсыг ийм болгочихгүй юмсан гэж байнга бодож явдаг. Монголын төр ард иргэддээ хал багатай, нямбай чанд байж чадвал улсын дайтай улс байж чадах болно" гэсэн юм. энэхүү шагналын анхны эзнээр 2011 онд Монгол Улсын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, СГЗ Д.Цахилгаан, удаах шагналыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хүртэж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш