Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 27-нд болж хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг баталсан. Журмын дагуу дүүрэг, хороо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтэс, нийслэлийн төсөвт байгууллагуудын үйл ажиллгааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зургаан ажлын хэсэг байгуулж, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсэг тус бүр хяналт шинжилгээ хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө тухайн байгууллага, албан хаагчийн үндсэн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлаас гадна, мэдээллийн ил тод байдал, хэрэгчлэгчдээс өгсөн үнэлгээ, эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтүүд, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, шинэ санаачилга зэргийг харгалзсан байна.
Нийслэлийн 9 дүүргийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээгээр Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд хангалттай гэсэн үнэлгээ авсан бол Багануур дүүрэг ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 31 хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас Мэдээллийн технологийн газар, Эдийн засгийн хөгжлийн газар ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна. Бусад агентлагуудын хувьд хангалттай гэсэн дүн авчээ. Дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудын хувьд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 606 дугаар захирамж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам”-ын хэрэгжилт хангалтгүй байсан гэдгийг ажлын хэсгийн ахлагчид онцоллоо.
Тодруулбал Мэдээлийн ил тод байдлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид хувь хүний нууцын тухай, байгууллагын нууцын тухай, төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална гэж заасан байдаг ч энэхүү захирамжийг дагаж мөрөөдгүй гэж ажлын хэсгийхэн үзжээ.
Тухайлбал дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг 72 цагийн дотор цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүд ил тод байх гэсэн заалтуудын хэрэгжилт хангалтгүй байсан байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмаар нийслэлийн харьяа байгууллагын ямар ч албан тушаалтан албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийж, тусгай тэмдэглэл хөтлөн байгууллагын архивт хадгална гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг боловч дүүрэг болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд үүнийг хэрэгжүүлээгүй байна. Мөн бичиг хэрэг эрхлэлт, архивын хадгалалт хангалтгүй байсан гэдгийг ч онцолж байсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харъяа төсөвт 21 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийснээс Наркологийн эмнэлэг, Улаанбаатар чуулга ажлаа сайржруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна. Харин нийслэлийн өмчит 19 үйлдвэрийн газраас Автобус-1, Асгат, Багачууд хүнс, Бизнес хөгжлийн төв, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж зэрэг газрууд ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан бол Усан спорт сургалтын төв хангалтгүй үнэлгээ авчээ. Ер нь дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд 3-5 бүлгийн хүрээнд 20-34 чиглэлээр хяналт шинжилгээ явуулж оноог гаргасан байна.
Харин хороодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөхдөө дүүргүүдээс ирүүлсэн хяналт шалгалтын дүн мэдээг үндэслэн дүүрэг бүрээс нэг хорооны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгчээ. Есөн дүүргийн есөн хорооноос Багануур дүүргийн 1-р хороо, Багахангай дүүргийн 2-р хороо, Баянгол дүүргийн 8-р хороо, Налайх дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Чингэлтэй дүүргийн 27-р хороо хангалттай гэсэн үнэлгээ авсан бол Баянзүрх дүүргийн 27-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороо ажил сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээг ажлын хэсгээс өгчээ. Хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө тухайн хороонд гарсан гэмт хэргийн тоо, эхийн эндэгдэл зэргийг харгалзан үзсэн байна.
Хяналт шалгат хийж, үнэлгээ өгсөн ажлын хэсгийнхэн дүүрэг, хороо, байгууллага тус бүрт цаашид онцгойлон анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ онд тухайн байгууллагын ажлыг нь дүгнэхдээ зөвлөмжийн дагуу хэрхэн ажил үйлчилгээгээ сайжруулнаар нь үнэлэх юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний дүн мэдээг сонсоод, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр дараа дараагийн ажлуудыг хийх хэрэгтэй байгааг хэлж байлаа. Түүнчлэн албан хаагч нарт албан бичгийн стандарт болон хууль эрх зүйн сургалтуудыг явуулж сертификат олгож албан хаагчдын чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн хяналт шалгалтаар хангалтгүй дүн авсан байгууллагуудын удирдлагуудад хариуцлага хэрхэн тооцох тухай санал боловсруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хорооны ажил үйлчилгээ ямар байгаагаас нийслэлийн ажил үйлчилгээ шууд хамааралтай. Тиймээс хорооны үйл ажиллагааг тодорхой болгож, үйлчилгээг сайжруулахын тулд шинэчилсэн журам боловсруулах шаардлагатай гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.