logo
 Samsung –ийн ноёрхол үргэлжилсээр...

Samsung –ийн ноёрхол үргэлжилсээр...

2014/01/29
 Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч “Samsung Electronics” компани борлуулалтаараа “Apple” –ийг ардаа орхисон хэвээр байгаа гэж АНУ-ын Массачусетс мужид төвтэй “ International Data” байгууллага мэдээллээ. Тухайлбал өнгөрсөн оны 4-р улиралд “Samsung”-ийн хувьд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хэмжээ нь түрүү жилийн мөн үеийнхээс 0.3 хувиар буурч 28.8 хувь болсон байна. Харин “Apple”-ийн зах зээлд эзлэх хэмжээ нь 3 хувиар агшиж 17.9 хувь болжээ. Тэгвэл өнгөрсөн улиралд Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei Technologies” болон “Lenovo” группийн хувьд эсрэгээрээ зах зээлд эзлэх хувь нь нэмэгдсэн байна. 
 
Ийнхүү ухаалаг гар утас үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг Хятадын үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хэмжээ нэмэгдэхэд хөгжиж буй орнуудын зах зээлд зориулсан хямд үнэтэй төхөөрөмжийн эрэлт өссөн нь голлон нөлөөлсөн байна. “International Data” корпорацийн зүгээс энэ талаар “Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй эдийн засагтай орнуудын хувьд 150 ам.доллараас доош үнэтэй ухаалаг гар утасны борлуулалт нь зах зээлийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байна” хэмээн тодруулжээ. 
 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш