Хичээл хийхгүй, сахилгагүйтэж болдог бас адал явдлаар дүүрэн, хөвдөг гэх мэт ер бусын сургууль дэлхийн өнцөг булан бүрт байдаг ажээ. “Forbes” сэтгүүл есдүгээр сарын 1-ний өмнө дэлхийн хамгийн ер бусын сургуулиудын тухай нийтэлжээ.
1. Газар доорх сургууль. АНУ-ын Виржини муж улсын Рестон хотын Террасет сургуулийн сурагчид бараг газар дор байдаг гэж хэлж болно. Тус сургуулийг 1970-аад оны үед Америкийг эрчим хүчний хямралд автаад байх үед байгуулжээ. Хямралын улмаас цэцэрлэг, сургуулийг хамарсан эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүйд хүрсэн байна. Харин Рестон хотод нэгэн гүвээг тэгшлэн барилга барьж, дараа нь шороогоор хучжээ. Ингэж шороогоор хучсан нь маш дулаахан болгож эрчим хүч хэмнэж байв. Гэвч сургуулийн барилгын зургийн гаргагсдад байшингаа зөвхөн халаах төдийгүй бас сэрүүцүүлэх шаардлага гарчээ. Ингэхийн тулд шинэ эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй болсон бөгөөд энэ асуудлыг нарны эрчим хүчээр шийдсэн байна. Өнөөдөр Террасет эрчим хүчинд хамгийн хэмнэлттэй сургууль төдийгүй жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ.
2. Сахилга батгүй сургууль. 1972 онд үүдээ нээсэн Канадын Торонто хотын “ALPHA” сургуульд дуулгаваргүй байдал мөнхөд ноёрхдог байна. Энэ сургуульд хичээлийн хуваарь, гэрийн даалгавар гэж байдаггүй бөгөөд тэр ч бүү хэл дүн тавьдаггүй ажээ. Самбар дээр хараалын үг бичсэн ч хэн ч загнаж шийтгэдэггүй байна. Сурагчид хичээлээ яаж явуулах, юуны хичээлд суухаа өөрсдөө шийддэг гэнэ. Хүүхдийг насаар нь бус харин сонирхлоор нь нэг ангид хуваарилдаг байна. Харин багш нар зүгээр л саад бүү бол гэдэг үүрэгтэй ажээ. Хэрвээ сургууль дээр ямар нэгэн маргаан зодоон цохион гарвал багш, сурагчдын төлөөллөөс бүрдсэн тусгай комисс хуралддаг байна. Талуудад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхийг зөвшөөрдөг бөгөөд дараа нь комисс асуудлыг шийдэх хувилбараа дэвшүүлдэг ажээ. Гэхдээ гол нь бүгдэд нь таалагдах гарц олох хэрэгтэй гэнэ.
3. Хэл амаа ололцох сургууль. Өмнөд Солонгосын Пусан хотын гадаадынханд зориулсан сургуулийн сурагчид жилийн турш чөлөө завгүй байдаг ажээ. Энд цагаачдын хүүхдүүд эсвэл Солонгос урт хугацаагаар ажиллахаар ирсэн хүмүүсийн хүүхдүүд бас өөр сургууль руу шилжиж байгаа солонгос охид, хөвгүүд дасахын тулд шилжин ирдэг байна. Хүүхдүүд амьдралын шинэ нөхцөлд дасч, Солонгосын дээд сургуульд орохын тулд эрчимтэй хичээллэх хэрэгтэй болдог ажээ. Залуу цагаачид шинэ ангийнхантайгаа дасахад амаргүй байдаг бөгөөд Солонгосын зан заншлыг мэдэхгүйгээсээ болж эвгүй байдалд орох, сэтгэл санааны хямралд автах нь цөөнгүй байдаг байна. Пусаны сургуулийн багш нар ихэвчлэн сэтгэл мэдрэлийн талд мэргэжсэн хүмүүс байдаг ажээ. Тэд сурагчдадаа бие биетэйгээ хэл амаа ололцохыг заадаг байна. Хүүхдүүдийн дийлэнх нь солонгос, англи, испани хэлийг зэрэг судалдгаас гадна тэдний өөрсдийнхь соёл, ёс заншлыг нь мартуулахгүйн тулд сэдэвчилсэн хичээл ордог ажээ. Ийм сургууль дэлхийн олон улсад байдаг.
4. Хүрээлэн буй орчинтой зөв харилцахад сургадаг сургууль. АНУ-ын Нью-Мехико муж улсын Альбукерке хотын “Mountain Mahogany” сургуульд орохын тулд сугалаанд хожих ёстой байна. Энэ сургуульд суралцахын тулд тусгай маягтыг бөглөснийхөө дараа факсаар эсвэл шуудангаар илгээн хариуг нь хүлээх ёстой ажээ. Сугалааны хонжворыг гаргах үед азтануудын нэрсийг зарладаг байна. Сургуулийн хичээлийн хөтөлбөр харьцангуй боловсронгуй юм. Зарчмын хувьд сэтгэл ханамж, аюулгүй байдал болон сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх гэсэн гурван бодлого баримталдаг байна. Энэ хөтөлбөрийг сэтгэл мэдрэлийн хамгийн сүүлд явуулсан судалгаан дээр үндэслэн боловсруулжээ. Уг сургуульд ерөнхий боловсролын үндсэн хичээлүүд ордог боловч хүүхдэд юуны түрүүнд хүрээлэн буй орчинтой зөв харьцахыг сургадаг байна. Бас оёх, хоол хийх цэцэрлэг янзлах гэх мэт хөдөлмөрийн хичээл ордог ажээ.
5. Хөгжмөөр дамжуулж мэдлэг эзэмшүүлэх сургууль. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөвхөн хоолойны болон жүжгийн дасгал сургууль төдийгүй бас оюун ухааны үнэт зүйл, хүмүүнлэгийн чиглэлийн суурь мэдлэгийг эзэмшүүлэхээр Америкийн Нью-Йорк хотын Найрал дууны Гарлем академид өгдөг байна. Энэ сургуулийн багш нарын гол зорилго бол хүүхдүүдийн нууц авьяасыг нээж, хөгжүүлэх юм.
6. Дүрвэгсэд, хууль бус цагаачдад зориулсан сургууль. Өнгөрөгч хоёрдугаар сард найруулагч Карена Гудман болон Кирка Саймон нарын бүтээсэн «Энд харийнхан байхгүй» гэдэг богино хэмжээний баримтат кино Оскарын шагнал хүртсэн билээ. Энэ кинонд дүрвэгсэд, хууль бус цагаачдын хүүхдүүд суралцдаг Израилийн Тель-Авив хотын «Бьялик-Рогозин» гэдэг сургуулийн тухай гардаг байна. Энд дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн шашин шүтлэгтэй хүүхдүүд ирдэг боловч тэд бүгд амьдралынхаа богинохон хугацаанд багагүй зовлон амссан байдаг. Тэдний олонх нь эцэг, эхээ алдаж, бие сэтгэлийн зовлон туулж, зарим нь бүр хэзээ ч сургуульд явж байгаагүй байна. «Бьялик-Рогозин» сургуулийн багш нар хүүхдүүдэд анхан шатны мэдлэг олгоод зогсохгүй, хооллож, хувцасладаг ажээ. Хамгийн гол нь тэнд хүүхдүүдэд багш нараас чин сэтгэлийн халуун дулаан хайр халамжийг авдаг байна.
7. Хөвдөг сургууль. Алдарт Ангор Ват сүмийн цогцолбороос холгүй оршдог Камбожийн Тонлесап арал Энэтхэг Хятадын хойгийн хамгийн том цэнгэг усан санд тооцогддог. Уг нуурыг заримдаа «дотоод далай» гэж нэрлэх нь ч бий. Энэ арал дээр орон сууц, кафе, дэлгүүр болон сургуультай Камбожийн Компонг Лоунг гэдэг хөвдөг тосгон байдаг байна. Хөвдөг сургуулийн сурагчдын хувьд сургууль нь хоёр дахь гэр нь болдог ажээ. Энд өнчин хүүхдүүд сурдаг байна. Тэдний эцэг, эхчүүдийн дийлэнх нь загасчилж байхдаа амиа алджээ. Борооны улирлын үед нуурын усны түвшин эрс нэмэгддэг учир завиар явахад маш аюултай болдог байна. Хүүхдүүдэд жуулчид тусалдаг ажээ. Жуулчид ирэхдээ хөвдөг тосгоны мухлагийн бүх барааг худалдан авдаг бөгөөд сургуулийн хүүхдүүдэд хувцас хэрэглэл, тоглоом, амттан бэлэглэдэг байна.
Д.Жаргал