Монголчууд эрт дээр цагаас эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг нэгэн зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.
Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө. Эрхэм хүмүүн нь цагаан сар буюу Бар сарын шинийн 1-ний өглөө зүгээ гаргахдаа тэр жилийнхээ хийморийн зүгт гарч,буян хишгийн зүгээсээ эргэж ирнэ. Ингэхдээ аз хийморьтой, буян хишигтэй байвал тэр жилдээ олз омогтой байхыг билэгддэг заншилтай. Гарч буй жилийн тухай хүний суудлын хөлөл нь Хар нохойн ам Хийморийн зүгт давхцаж байвал Хийморийн зүг гаралгүй буян хишгийн зүгээс гарч хийморийн зүгээс ирнэ.
Мөн эмийн зүг рүүгээ гарч хийморийн зүгээс ирэх ёсон ч бий. Энэхүү уламжлалт ёсыг эрхэмлэн ирж буй “Ялгуусан” хэмээх Модон морин жилийн сар шинийн нэгний өглөө хэн хэрхэн зүг мөрөө гаргах ёстойг өгүүлснийг та бүхэнд хүргэж байна.
ГАЛ: Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүд буюу 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онуудад төрсөн эмэгтэйчүүд зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ. Гал хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”
ШОРОО: Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд буюу 1909,1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онуудад төрсөн эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ. Шороо хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”
ТӨМӨР: Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд буюу 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 хүмүүс баруун урагш гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ. Төмөр хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”
ОГТОРГУЙ: Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд буюу 1907, 1915, 1928, 1931, 1989, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 онуудад төрсөн эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ. Огторгуй хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”
УС: Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд буюу 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онд төрсөн эрэгтэйчүүд, 1902, 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 онуудад төрсөн эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ. Ус хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”
УУЛ: Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд буюу 1905, 1913, 1921,1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985,1998, 2001, 2009 онуудад төрсөн эрэгтэйчүүд, 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онуудад төрсөн эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ. Уул хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”
МОД: Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд буюу 1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 200, 2008 онуудад тэрсөн хүмүүс хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ. Мод хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”
ХИЙ: Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд буюу 1903, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онуудад төрсөн эрчүүд, 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онуудад төрсөн эмэгтэйчүүд цог хийморийн зүг рүү морин жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж, цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд, зүүн урдаас ирнэ. Хий хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.
Жил ороход уншуулах ном
13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”
25-ны жил орж байгаа хүн “Доржнамжом”, “Цэнд”, “Дүншиг”
37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”
49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”
61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”
73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”
85-ны жил орж байгаа хүн “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”
97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур”
Онцгойлох засалтай жилтнүүд буюу голлосон мэнгэний засал
Хүний төрсөн жилийн мэнгэ есөн жил тутамд давтагддаг. Энэ давталт буюу төрсөн жилийн мэнгэ огторгуйд дахин ургахыг мэнгэ голлох гэдэг. Хүний билгийн тооллын 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 91 насанд мэнгэ голлодог. Хүний бие эхээс төрмөгц байгалийн цоо шинэ нөлөөлөлд ордог. Харин есөн жилийн дараа тэр орчин дахин давтагдахад хүний хувь заяа, ааш, зан төрх, бие бялдарт зохих нөлөө үзүүлдэг учир муу тохиол болон гай барцдыг хааж зайлуулах учиртай. Үүнийг мэнгэний засал гэнэ.
ЕСӨН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор унших, улаан даавуу уруу үлээж нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна.
НАЙМАН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж дөрвөн муу зүгтээ хая. Бурхан багшаа хүндэл.
ДОЛООН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Уг мэнгэнийхээ аль нэг тарнийг насныхаа тоогоор уншиж, улаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Амин золиг гарга.
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Дэвсэл үйлд.
ТАВАН ШАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, шар даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход Зондой үйлд.
ДӨРВӨН НОГООН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, ногоон даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Уг мэнгэ голлоход лус хорлох тул лус тахь. Жавтуй үйлд.
ГУРВАН ХӨХ МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хөх даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хая. Муу ёр болно. Сэдэд 1000 удаа уншуул.
ХОЁР ХАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хар даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход шулам хорлоно. Дүдшитамжир хий. Сундуй уншуул.
НЭГ ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:
Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Хэрүүл тэмцэл, гарзтай тул Жолдой үйлд. Алтангэрэл уншуул.
НАЙМАН ХӨЛӨЛ, ТҮҮНИЙ ХҮСНЭГТИЙН УЧИР
Найман хөлөл /суудал/ нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий эдгээр болно. Суудал тус бүрт дөрвөн сайн, дөрвөн муу зүг байна.
Дөрвөн сайн зүг нь: Эмийн зүгээс эмч залах, эм тан хайж олох, идээ ундаа авахад эрхэм сайн. Амины зүгт бэр авах, буулгах, аян замд гарваас зохимжтой. Балин цацал өргөх, аян анд мордохыг цээрлэнэ. Цог учралын зүгт сан тавих, хийморийн дарцаг хийсгэх, бэр буулгахад сайн. Хишгийн зүгт эд мал авах, тариа тарих зэрэгт сайн.
Дөрвөн муу зүг: Хорлолын зүгт өвчтөнийг эмчид үзүүлэх, эм ба эмч залах, холын аянд явахыг цээрлэнэ. Шулмасын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ. Дөрвөн муу зүгт хариулга хийж цээрийг арилгана.
Таван зэтгэрийн зүгт золигийг гарвал сайн. Тус хэрэгт үйлнээ муу.
Шулмасын зүгт cop тэргүүтэнг орхих сайн, замд гарах муу.
Эмийн зүгт нөхөр, эдийг эрэх, тус хэрэгт сайн. Хорлолын зүгт эдийг худалдан авах тэргүүтэн тус хэрэгт үйлнээ муу.
Амин зүгт саданг эрэх, зөвлөгөөн үйлдэх, дэвсгэр засахуйд сайн.
Цог хийморийн зүгт Хишиг дуудуулах, бурхныг тайх, явах, суух, үйлнээ сайн.
Буян хишгийн зүгт тариа худалдан авах тэргүүтэн эд эрэхүй сайн.
НАЙМАН СУУДАЛ БУЮУ ХӨЛЛИЙН ӨДРИЙН ҮР
Нэг цагаан мэнгэ буувал бие загатнах, адын өвчин гарч болзошгүй. Сэтгэл гутрангуй болохын гэм буй тул Бурханд түй өргүүлж тахь. Бузраас болгоомжил. Есөөс доош насны нялхасын хар мэнгэ тул ихэд анхаар. НОГООН ДАРЬ ЭХ уншуул.
Хоёр хар мэнгэ нь нийтийн, нэн ялангуяа 19-өөс дээш насны эрэгтэй хүний хар мэнгэ бөгөөд өвдөх нь хялбар тул сэргийл. ЦЭНД, ЦЭВЭГМЭДИЙН ЧОГА уншуул.
Гурван хөх мэнгэ буувал мам, лус адлана. Шар ус хөдөлж, бөөр бэлхүүс өвдөж болзошгүй, эд хомс болно. 18 хүртэлх насны охид, хөвгүүдийн хар мэнгэ тул сэргийл. ДОГСОМ уншуулж, САЦ цохь.
Дөрвөн ногоон мэнгэ буувал лус адлан бие тавгүйтэж, загатнах зэрэг өвчин гарч болзошгүй. Догшин газар явах, мод огтолохыг цээрлэ. Бэлэвсэн эмэгтэйн хувьд хар мэнгэ бөгөөд ЛУСЫН САН, ЛҮМБЭНГАРАВ уншуул.
Таван шар мэнгэ буувал тийрэн адлан хараал ирж болзошгүй. Үе мөч сулран бие өвдөх тул Бурхандаа тахил өргө. Тойн хуврагийн хар мэнгэ тул сэргийлж, ЖАМБАЛЦАНЖОД уншуул.
Зургаан цагаан мэнгэ буувал тэнгэрийн ад адлана. Бөөгийн хар мэнгэ бөгөөд БУРХАНД ТҮЙ өргүүлж, залбирал үйлд. Нялхасыг цатга. ДАЛХА тахиул.
Долоон улаан мэнгэ буувал албин чөтгөр адлана. Бугийг дарах засал үйлд. Цусны өвчин гарч болзошгүй сэргийл. Эхнэр хүний хар мэнгэ бөгөөд ШИРНЭН, ЧОГЖҮ МҮНСЭЛ уншуул.
Найман цагаан мэнгэ буувал сахиус хилэгнэж, бие өвдөж болзошгүй тул Бурхан сахиусаа тахь, шүт. Ноёд, түшмэдийн хар мэнгэ тул сэргийл.
Есөн улаан мэнгэ буувал мам, лус, албин адлана. Эдийн хишиг буурч, цээжээр өвдөж болзошгүй. Хүүр ба цуснаас болгоомжил. Өндөр настаны хар мэнгэ тул сэргийл. Хишиг даллага авахуул.
УРВАСАН ЖИЛИЙН ҮР ЗАСАЛ
Төрсөн жилийн эр эм алин болохоос шалтгаалан урвасан жилийг тооцдог. Эр жил нь хулгана, бар, луу, морь, бич, нохой, эм жил нь үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай болно. Эр жилтэй хүний урвасан жил бар эм жилтэй хүнийх туулай буувал “Баялагийн үүд” нээгдсэнд сайн болно.
Эр жилтэнд урвасан жил нохой, эм жилтэнд луу буувал “Огторгуйн үүд” нээгдэх тул халдварт өвчин ирэх гэм байна. Хад асгатай өндөр газар явах, тангарагаа огоорох, шинэ гэр барихыг тэвч. НЯМХАЙНЯНБУУ олон уншуул.
Эр жилтэнд урвасан жил гахай, эм жилтэнд могой буувал “Газрын үүд” нээгдэнэ. Албин, бугийн хорлол гарч, яр шархтай өвчин ирж болзошгүй тул газар ухах, мод огтлохыг цээрлэ. САЕЙНЯНБУУ, ЛҮЙВАНГАН уншуулж, биедээ бундхорол авч яв.
Эр жилтэнд хулгана, эм жилтэнд морь буувал “Яс тасрахын” үүд нээгдэнэ. Хэрүүл тэмцэл, хулгай гарч,бие сэтгэлийн хэлхээ суларч болзошгүй тул чимэг зүүлт шинээр авахыг тэвч. ДОРЖДЭРЭМ, СЭДЭД уншуул.
Эр жилтэнд тахиа, эм жилтэнд бич буувал “Хагацлын үүд” нээгдэнэ. Найз нөхөд хагацахын гэм байна. Хэрүүл тэмцэл,өс хонзонг тэвч. ДАШДОНДҮВ, ДОРЖНАМЖОМ уншуул.
Эр жилтэнд үхэр, эм жилтэнд хонь буувал “Доройтлын үүд” нээгдэнэ. Гарз гарч, сэтгэл тавгүйтэх гэм байна. Алс хол явах болон худалдааны үйлийг тэвч. САЦ олон цохь. ДАШДОНДҮВ, ДАШЗЭВЭГ уншуул.
СУУДЛЫН ҮР, ЦЭЭР, ЗАСАЛ
Эхнэр, нөхөр хоёр нэгэн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой.
Галд суувал шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. УЛААН ЮМ, ЦЭНД уншуул.
Шороонд суувал алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав.
Жалгын ам харлах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. СУНДУЙ уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
Төмөрт суувал төмөр мэсний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дарханы газар болон оршуулгын газар явахыг тэвч. НАНЖАД, ЧА-СҮМ уншуул.
Огторгуйд суувал олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялангуяа эмэгтэй хүний оршуулганд оролцох, явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ШИРНЭН уншуул.
Усанд суувал бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. АЛТАНГЭРЭЛ, ДОРЖНАМЖОМ уншуул.
Ууланд суувал хуврагийн хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэргийл. ЖАДАМБА, ХАМЧУННАГБО уншуул. Настай эрэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.
Модонд суувал сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон мужааны газар бүү оч. Ургаал мод гөлөглөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. НИТИ, ДОНБА ЖАНБИЙН ДО уншуул.
Хийд суувал агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. НИТИ, СЭДЭД уншуул хэмээжээ.