Албан тушаал хээл хахуулын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн удирдлагуудад холбогдох хэргийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гэргий Д.Гэрэлийг шалгаж эхлээд байна. МХЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байсан түүнд албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж.
Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх тэргүүтэй 11 хүнийг “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс завшсан хэмээн буруутгаж байгаа юм. Тэд 2012 онд сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” дансаар 116 сая, “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар 21 сая төгрөг ажлын хөлс нэрээр шилжүүлэн завшсан. “Тара” ХХК-ний дансаар 1.5 тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар шилжүүлж зориулалт бусаар зарцуулсан. 2011 онд 240 сая төгрөг түлш нийлүүлэх гэрээ нэрээр гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, онц их хэмжээний хохирол улсад учруулсан хэрэгт шалгагдаж байна.