Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэтгэврийн доод хэмжээ өмнөх оныхоос 30 хүртэлх хувиар өссөн болохыг сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцуулсан юм. Нийт тэтгэвэрийн доод хэмжээ 180 300 төгрөг байсныг 207 300 төгрөг болгож 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 135 200 төгрөг байсныг 172 200 төгрөг болгож 18.6 хувиар өсгөлөө гэж сайд мэдээллээ.