logo
Хамгийн өглөгч нь Закербергийн гэр бүл

Хамгийн өглөгч нь Закербергийн гэр бүл

2014/02/12

Нийгмийн сүлжээний хамгийн том вэбсайт болох “Facebook” -ийг үүсгэн байгуулагч Марк Закерберг болон түүний гэргий Присцилла Чан нар өнгөрсөн онд хамгийн их хөрөнгийг буяны үйлст зориулсан хүмүүсээр тодорчээ. Залуу хос 2013 оны АНУ-ын шилдэг филантрофичдоор нэрлэгдэхээсээ өмнө “Facebook”-ийн 18 сая хувьцааг "Silicon Valley Community" санд хандивласан байна. Закербергийн энэхүү хандивыг мөнгөн дүнд шилжүүлбэл 970 сая ам.доллар бөгөөд энэ нь АНУ-д өнгөрсөн онд олгогдсон хамгийн том хандивт тооцогдож байгаа талаар “The Chronicle of Philanthropy” сонин мэдээлэв. Харин “Microsoft” корпорацийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс болон түүний гэргий Мелинда Гейтс нар өнгөрсөн 2013 онд буяны сандаа 181.3 сая ам.доллар хандивлажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш