Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан төрсөн өдрөө монголчуудтай хуваалцахаар шийдэж Бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй гурван өдрийн тоглолтыг хийхээр болоод байгаа билээ. Гавьяатын тоглотын тасалбарын эрэлт ч их байгаа тухай яриа чих дэлсэх болсон. Тоглолт зохион байгуулагчид ч энэ тоглолт магадгүй дахиж тоглогдох тухай ч сэм шивнээд авна лээ. Өөрийнхөө эрэлтийг хэдийнэ мэдэрсэн эрхэм гавьяат харин өөрийн тоглотын тасалбараа 9999 төгрөгөөр худалдаалах ажээ. Гэхдээ 10000 төгрөгийн дэвсгэртээр тасалбар худалдан авсан хүн бүрт гавьяат өөрийн гарын үсэг бүхий нэгтийн дэвсгэртийг өгөх гэнэ. Тэгэхээр тун удахгүй гавьяатын гарын үсэгтэй нэгтийн дэвсгэрт гүйлгээнд “цохиж” явах бий дээ.