logo
Мөнгөгүйгээс 14 настай охиноо төлбөрт өгчээ

Мөнгөгүйгээс 14 настай охиноо төлбөрт өгчээ

2014/02/18
Зарим улс оронд орон байрны төлбөрөө хийж чадаагүй хүмүүсийг хүний наймааны золиос болгож байна. Ливанд амьдарч байгаа Сирийн дүрвэгсэд байрны түрээсээ өгөх мөнгөгүй учраас 14 настай охиноо байрны эзэн 44-тэй эрд өгөхөөр болжээ. Охины нэрийг Ханифа Амар гэдэг бөгөөд тэрбээр хөгшин эрхтэй гэрлэхийг хүсэхгүй, уйлж унжиж байгаа талаар “Aljazeera” мэдээллээ.
Ливан эр уг нь эхнэртэй ч дахин гэрлэхээр шийдсэн гэнэ. Ханифа Амар “Аймшигтай, итгэмээргүй юм. Гэвч эцэг, эхийн хэлснийг дагахаас өөр арга надад байхгүй” гэж ярьжээ. “Гэр бүлийнхнээ энэ байранд цаашид амьдруулахын тулд би байрт түрээслэгч эрийн эхнэр болох ёстой болсон. Хэрэв намайг зөвшөөрөхгүй бол манайхныг гудамжинд хөөж гаргана. Манай гэр бүл майханд амьдарч болохгүй, аав маань зүрхний өвчтэй, миний 12 настай эрэгтэй дүү астмтай шүү дээ” гэж Ханифа Амар хэлэв.
Ханифа уг нь үеэл ахтайгаа гэрлэх гэж байсан боловч тэр Сирийн дайнд амь үрэгджээ. Түүний дүү механикийн туслахаар ажилладаг ч түүний авч ирсэн мөнгөөр зөвхөн хоол хүнсээ аваад дуусдаг аж.
НҮБ-ын төлөөлөгч энэ мэдээг сонсоод одоо тус гэр бүлтэй холбоо барих гэж оролдож байна. Сиричүүд охиноо заралгүйгээр амьдрах боломж олдоно гэж найдна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш