logo
Хилийн чанадад зорчихдоо визийн зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа

Хилийн чанадад зорчихдоо визийн зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа

2014/02/18
Бүгд Найрамдах Индонези Улсад манай улсын иргэн бусдын дарамтанд байж болзошгүй талаар ар гэрийнхнээс нь ирүүлсэн өргөдлийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажилласаны үр дүнд  түүнийг 2 дугаар сарын 12-ны өдөр эх оронд нь авчрав.

Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журам зөрчиж 3 сар гаруй визний хугацаа хэтрүүлснээр хууль бусаар оршин суусан  нэг өдөр тутамд 500 юанийн торгууль хүлээсэн иргэн Э-ийн ар гэрийнхний гаргасан өргөдлийн дагуу ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцлийг бүрдүүлэв.

Манай иргэд хилийн чанадад зорчиход тухайн орны визийн журмыг чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш