Өнгөрсөн амралтын өдрүүдээр Японд дахин их хэмжээний цас оржээ. Тодруулбал тус улсын зүүн хойд хэсгийн зарим мужуудад цасан шуурганы улмаас 11 хүн амь эрсдэж, 1,000 гаруй хүн гэмтсэний зэрэгцээ тээвэр саатсан байна. Өнгөрсөн баасан гарагт Шизуока мужийн Оямад 1 метр орчим зузаан орж, өндөр настнууд гэрээсээ гарч чадахгүйд хүрчээ. Харин нийслэл Токиод өнгөрсөн амралтын өдрүүдээр 27 см орчим зузаан тунадас унасан байна. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Гунма болон Нагано мужийн хоорондох зам хаагджээ. Үүнээс гадна дотоодын голцуу 600 гаруй нислэг цуцлагдсан гэж NHK мэдээллээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/