logo
Хятад улс

Хятад улс "гологдсон" хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлнэ

2014/02/18
Эхчүүд өөрийн нэр усыг нууцалж, хүсээгүй хүүхдээ орхиход зориулсан зориулалтын байрны тоог Хятадын удирдлагууд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ийм байрыг тус улсад хамгийн анх Хэбэй мужийн төв Шижиажуанд байгуулсан бөгөөд температурыг нь тохируулсан өрөөнд инкубатор болон өлгий зэргийг байрлуулсан байдаг аж. Хэн нэгэн нууцаар хүүхдээ орхиж явсны дараа дохио дуугарч, хэдэн минутын дараа асрамжийн газрын ажилтан "гологдсон" хүүхдийг хүлээж авдаг байна. Одоогоор урд хөршийн 10 мужид хүүхэд орхиход зориулсан 25 байр байгаа гэж CNN уламжиллаа. Хятадын Хүүхдийн Асрамжийн Төв дахин 18 мужид ийм байрыг байгуулна гэж төрийн мэдлийн Синьхуа агентлагт мэдээлсэн байна. Хэдийгээр тус улсад хүүхдээ хаяхыг хуулиар хориглодог боловч жилд ойролцоогоор 100 мянга орчим хүүхдийг эцэг эх нь асрамжлахаас татгалздаг ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш