logo
Өмнөд Солонгосын кредит картын компаниуд шийтгүүлэв

Өмнөд Солонгосын кредит картын компаниуд шийтгүүлэв

2014/02/18
Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллага тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний санхүүгийн мэдээлэл алдагдсан хэрэгт холбогдсон кредит картын гурван компанид шийтгэл оноолоо. Тодруулбал KB Kookmin Bank, Lotte Card болон NH Nonghyup Card компаниуд тус бүр 6 сая воны торгууль ногдуулахаар болсон байна. Мөн шинээр кредит карт гаргахыг нэр дурдсан компаниудад гурван сарын турш хоригложээ. Эргэн сануулахад БНСУ-ын нийт иргэдийн бараг тал хувийнх нь кредит картын мэдээллийг хулгайлж, маркетингийн компаниудад худалдсан хэрэг гарсан билээ.

Зээлд үнэлгээ тогтоодог "Korea Credit Bureau" компанид гэрээгээр ажилладаг компьютерийн мэргэжилтэн 20 сая хүний кредит картын мэдээлэл, нэр, нийгмийн даатгалын бүртгэлийн дугаар зэргийг хуулж авсан бөгөөд түүнийг баривчилсны дараа хэр том хулгай хийсэн нь ил болсон юм. Цагдаа нар IT инженерээс гадна түүний хулгайлсан мэдээллийг худалдаж авсан гэх маркетингийн компаниудын менежерүүдийг ч мөн баривчлан саатуулжээ. Дашрамд дурдахад Өмнөд Солонгос нь кредит картын хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг улсуудын нэг бөгөөд насанд хүрсэн иргэд нь олон төрлийн карт эзэмшиж, илүү сайн урамшуулалд хамрагдахын тулд үйлчлүүлдэг компаниудаа тогтмол сольдог байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш