logo
Өдрийн өнгө /2014.02.19/

Өдрийн өнгө /2014.02.19/

2014/02/19

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын давхарласан 19.  Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар тахиа өдөр. Буд гараг.  Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 2 цаг 1 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Тааварлашгүй өдөр. Хайр дурлалын болон сексийн амьдрал идэвхтэй бус байна. Харин дараа өдрүүдэд хувь заяа таныг шинэ танилуудтай болгоно. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлал байж болзошгүй. Сексийн харилцаанд орохоос бүү татгалз.

  

Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Санхүүгийн талаар танд нөлөө бүхий хамтран ажиллагчид болон нөхөд чинь тусалж мэднэ. Аль эртнээс төлөвлөж байсан ажлаа гүйцэтгэх боломж олгох урт хугацааны зээл авч магадгүй. Эд хөрөнгөөс авч болох оюуны болон сэтгэлийн таашаалыг амьдралдаа үнэлэгтүн. Хувийнхаа нилээн өвөрмөц үйлийн дагуу ажилла.

 

Ихрийн орд (5/21-6/21): Болгоомжлох өдөр. Оюун санааны асуудалд анхаарлаа төвлөрүүлэх өдөр байх бололтой. Аливаа холбоо таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Биеэ барь, эсвээс таны дотоод хүчин гадагш зад гарч дотно хүний тань харьцааг эвдэж болзошгүй шүү.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Баярт өдөр. Хүсэл мөрөөдөл чинь өнөөдөр биелэхгүй. Гэмтэж бэртэхээс сэргийлж замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Зам гарах, цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа сэрэмжтэй бай. Чухал шийдвэр гаргах, шинээр ажил эхлэхэд сайн. Өөрийн амьдралд ямар нэг өөрчлөлт оруулах хүсэл төрж магадгүй. Эхэлсэн ажлаа амжилттай дуусгана. Гэхдээ яарвал даардаг гэдгийг сана.

 

Арслангийн орд (7/23-8/22): Энэ өдөр таны мэдрэмж гүн яруу, тодорхой байна. Ажил бүтээлд чинь болон дотно хүмүүстэйгээ харьцах харьцаанд чинь хамгийн таатай үе болох энэ хугацааг та алдаж болохгүй. Энэ өдрийг гэр бүл, ойрын хамаатан садандаа зориул.

 

 

Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Багийн ажлууд тань ихээхэн амжилттай байх болно. Cap нарны аймгийн тань гурав дахь байрлалд ирэхэд багийнхантайгаа чөлөөтэй харилцаж илэн далангүйгээр ярилцахад төвөгтэй зүйл учрахгүй. Оролцсон уулзалтууд чинь таны бодсоноос хамаагүй дээр байх болно. Настангууд эрүүл мэнддээ анхаар.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Холбоо харилцааны өдөр. Шинэ ажил болон аз туршсан зүйл хийхэд таны холбоо тогтоосон хүмүүс танд их туслах болно. Өнөөдөр идэвхитэй байх бөгөөд та хийе гэж бодсон бүхий л зүйлсээ хийж дуусгах болно. Бодол санаандаа анхаарлаа хандуул. Та жижиг асуудалтай тулгарч магадгүй. Хэлэлцээр уулзалт тань зөрчилдөөнтэй байх бөгөөд хэрвээ та өөрийгөө барьж чадвал уулзалт тань ашигтай болох болно.

Хилэнцийн орд (10/23-11/21): Төсөөлөмтгий өдөр. Өнөөдөр хүсэл мөрөөдөл болон бодит байдал хоёр нэгдэнэ. Таны зөн совин дээд цэгтээ хүрэх учраас ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол өөрийнхөө зөн билгийг дага. Ямарваа асуудал дээр өөрийнхөө зөн совинг дага. Хэрвээ нөхцөл байдал тийм ч сайн биш байвал хэн нэгэн хаалгыг онгойлгоход хэцүү. Эерэгээр өөрийгөө цэнэглэ.

 

Нумын орд (11/22-12/21): Төөрөлдсөн өдөр. Та хувийн бизнестээ хичээл зүтгэл гаргаж эсвэл илүү олон үйлчлүүлэгч олохын төлөө тэмцэнэ. Өнөөдөр та мөнгөө илүү их мөнгө олоход зарцуулах бөгөөд зардлаа төсвийн дагуу хянахад ухаалаг алхам болно. Сонссон бүхэндээ бүү итгэ ялангуяа хөршүүд, хамаатан болон ойр хавийнхаа хов хөөсөн хүмүүсийн ярианаас хол бай.

 

Матрын орд (12/22-1/19): Чухал өдөр. Та бүтээлч зан болон урлагийн талын оролдлогоо удаашруулж, өөрийн идэвхи зүтгэлээ шинэчил. Тэгвэл та юу ажлын дэвшлийг тань хойш татаж байсныг ойлгох болно. Хамт олноороо аяллаар явах нь таны нийгмийн харилцааг өргөсгөөд зогсохгүй романтик учирлын тань хүрээг тэлэх болно.

 

Хумхын орд (1/20-2/18): Хүнд өдөр. Найдвар тавьж буй санхүүгийн ажиллагаа тийм ч амжилттай байхгүй юм байна гэдгийг анхаар. Зарим нэг нь өөрийн бизнес эрхлэгчид магадгүй дарамт шахалтын дор гарын үсэг зурах эсвэл шинэ санхүүгийн өртэй хүмүүстэй зууралдана. Эрүүл мэнддээ анхаар.

 

Загасны орд (2/19-3/20) Зөрчилдөөнтэй өдөр. Хэрэв бизнест чинь хөнгөн тэрэг, ачааны битүү эсвэл задгай машин хэрэг болбол үнэ, саналуудыг харьцуулан судал. Гэхдээ боломжтой бол сарын сүүл хүртэл шинэ унаа авахаа хойшлуулсан нь дээр. Ах дүү нартайгаа нийлж суух үеэр гарч болох хэрүүл маргаанаас зайлсхий.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш