09:00 цагт сэтгүүлчдийн дунд зарласан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын тухай шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардуулах ёслол ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд болно. Утас. 99883396
09:00 цагт ТУУШИН-гийн СОЁМБО-1 танхимд Эдийн засгийн хөгжлийн яамнаас Төр-хувийн хэвшлийн түншлэл ба концессын гэрээгээр энэ онд гүйцэтгүүлэх ажлуудын талаар танилцуулга уулзалт зохион байгуулна. Утас: 88858839
10:00-17:00 цагийн хооронд “БИДНИЙГ СОНС!” ОХИДЫН ЭРХИЙН АНХДУГААР ФОРУМ-ийг ”ГҮНЖ” төвөөс Ампер хаус-ын байранд зохион байгуулна.
10:30 цагт "Blue sky tower"-ийн "Diamond" танхимд Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн 2014.03.05,06-нд Монголын үндэсний циркд тоглогдох "Монгол ээж" амьд тоглолтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болон түүний 5 дахь цомог "Монгол ээж" цомгийн нээлт болно. Утас 91913172
11:30 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ажиллагаа Засгийн газрын 11-р байрны 514 тоотот болно.
11:30–13:00 цагт Блю Скай зочид буудлын Кристаал болон Даймонд танхимд, Монгол улс эрчим хүчний хямралаас гарах зорилгоор хоёр дахь Салхин цахилгаан станцыг байгуулах гараагаа эхлүүлж байгаатай холбогдуулан уг төслийн нээлтийн ёслол болно. Ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгал орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, зарим УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн (Mr. Gerhard Thiedemann), Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ ТӨХК, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтан оролцоно.
11:40 цагт Монгол наадам цогцолборын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Аялал жуулчлалын үндэсний төв Монгол наадам цогцолбор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Аялал жуулчлалын Үндэсний төв /Спортын төв ордон 3 давхарт/ болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99007150, 88781218, 325044
12:00 цагт тархины харвалтын дараах сэргээн засалтад зориулсан Хөдөлгөөн заслын кабинетийг Шастины төв эмнэлэгт нээх ёслол болно. 99095302, 99883396
14:00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт болно. Уг сургалтаар сэтгүүлчид статистикийн мэдээллийг хэрхэн үр дүнтэй ашиглах, гар утаснаасаа тоон мэдээллийг авах боломж, статистикийн мэдээллийг тархаах арга хэлбэр, хуваарийн тухай мэдэж авахаас гадна шинэ он гарсаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дүр зураг ямар байгаа талаар ярилцана.
15:00 цагт Хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ жилийн эхний лекцийг ХБНГУ-ын Хүний эрхийн институтын удирдах зөвлөлийн гишүүн, дэд захирал, ноён Михайл Виндфур "Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр тавихаар боллоо. Олон нийтэд нээлттэй, тухайн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой тус арга хэмжээ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.