logo
Renault компани удирдлагатай онгоц бүхий концепт машинаа танилцуулав

Renault компани удирдлагатай онгоц бүхий концепт машинаа танилцуулав

2014/02/19

Renault компани замын хөдөлгөөний байдлыг урьдчилан мэдэх, эсвэл орчин тойрны зургийг авах зориулалттай удирдлагатай онгоц автоматаар хөөргөдөг концепт автомашинаа танилцууллаа. 1.2 литрийн бензин хөдөлгүүртэй KWID хэмээх энэхүү бартаат замын машины дээврийн хэсэгт удирдлагатай онгоцыг агуулах зориулалтын хэсэг байдаг ажээ. Удирдлагатай онгоц автоматаар ажиллахын зэрэгцээ зорчигч таблет компьютер ашиглан удирдаж, орчин тойрныхоо гэрэл зургийг авч, мөн байршлаа тодорхойлж болох юм байна. Renault компаниас мэдээлснээр орчин үеийн технологийн дэвшлийг ашигладаг, жолооны ард суухдаа цагийг илүү хөгжилтэй өнгөрөөх хүсэлтэй залуу хэрэглэгчдийг татах зорилгоор KWID машиныг удирдлагатай онгоцтойгоор бүтээх санааг гаргажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш