“Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/97 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотод зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээг авч ажиллахыг Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралд үүрэг болголоо.
1.Улаанбаатар хотод хүний амь нас хохирсон, гэмтсэн зам тээврийн ослын судалгааг үндэслэн шаардлагатай байршлуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага хийж байрлуулах, явган зорчигчийн гарцын тэмдэг, тэмдэглэлийг сэргээн засварлаж шинээр нэмж байрлуулах, явганаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, бусад шаардлагатай газарт явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гармын байршлуудын судалгааг үндэслэн байгууламжийг хийж гүйцэтгэх ажлыг нийслэлийн Авто замын газарт
2. Тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт
3. Нийтийн эзэмшлийн зам талбай ялангуяа явган хүний зам дээр зөвшөөрөлгүй баригдсан болон байрлуулсан обьект, хашааг буулгах, газар
чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад, Нийслэлийн өмчийн харилцааны газарт, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт
4. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тухайн дүүрэгт зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгуулан дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт
5. Тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, нийслэлийн Цагдаагийн газарт
6. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газарт
7. Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, төвөөс алслагдсан гудамж замын гэрэлтүүлгийг асаах, шинээр нэмж тавихыг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, дүүргүүдийн Засаг дарга нарт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.
Дээрх ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2014 оны замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрд үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.